logo

"Эрдэм" номын өргөөтэй боллоо

2016/05/06

Сонгино Хайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн байранд “Эрдэм” номын өргөөний нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Ц.Алтанчимэг, ХОЛТ Олон улсын хүүхдийн төлөө байгууллагын Монгол дахь хөтөлбөр хариуцсан захирал Пол Ким, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Баасансүрэн болон хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.

Төслийн үйл ажиллагааг явуулах байр, өдөр тутмын үйл  ажиллагаа, боловсон хүчний асуудлыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хариуцах бол үндсэн үйл ажиллагааны зардлыг “ХОЛТ” олон улсын байгууллага санхүүжүүлнэ.

“Эрдэм” номын өргөөг нээснээр дүүргийн эмзэг болон зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэн, сурч боловсроход дэмжиж, авьяас чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байгаа юм.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш