logo
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2016/05/09

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, төв болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 20-22 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны тавдугаар сарын 10-нөөс тавдугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 13-нд  баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10, 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаахан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш