Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт иргэд хууль бусаар алт олборлож тухайн орчинд нуранги үүсэж болзошгүй байдалтай болсон тухай дүүргийн удирдлагууд болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 5-нд болсон хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүртэл гар аргаар алт олборлохыг түр хугацаанд хориглож шаардлагтай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасан байна.
Энэ үүргийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар Багахангай дүүрэгт ажиллаж, гар аргаар алт олборлож байсан иргэдийн төлөөлөлтэй уулзан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Багахангай дүүргийн 1-р хороо “Өндөр толгойн овоо” гэх газар хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй болсон байлаа. Энэ орчимд хууль бусаар алт олборлож байсан Дундговь аймгийн харъяат нэгэн иргэн нурангид даруулж харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна.
Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдийн 18 нөхөрлөл байгуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, “Бид хүний амь нас, байгаль орчныг хамгаалахын тулд энэ газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байгаа үйл ажиллагааг түр зогсоосон. Иргэд ажилтай, орлоготой байх нь чухал учраас эхлээд бид энэ газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах, нөөц тогтоолгох цаашлаад биологын болон байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өнөөдөр энд ирсэн бүрэлдэхүүн та бүхний нөхцөл байдалтай танилцлаа. Бид дараагийн арга хэмжээг шат шатандаа шуурхай авч хэрэгжүүлэх болно. Шийдвэр гарснаар энд байгуулсан иргэдийн нөхөрлөл хуулийн дагуу энэ газраа бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой болно” гэдгийг онцлов.
Багахангай дүүрэгт ажилласан бүрэлдэхүүн холбогдох хууль, журмыг судлан иргэдийн хүсэлтийн дагуу асуудлыг шуурхай шийдвэрлэхээр болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.