logo
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

2016/05/16

Малчид, ард иргэдийн  анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны тавдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 


2016 оны тавдугаар сарын 17-наас тавдугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэмдулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш