logo
Шадивлангийн чиглэлийн автозамд өнгө хучилт хийж бүрэн ашиглалтад оруулна

Шадивлангийн чиглэлийн автозамд өнгө хучилт хийж бүрэн ашиглалтад оруулна

2016/05/16
Нийслэлээс өнгөрсөн онд Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх нийт 16,35 километр автозамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ зам нь 12 метрийн өргөнтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Мөн дугуйн зам болон явган зорчигчийн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийг хамт хийхээр төлөвлөсөн.

Өнгөрсөн жил Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6 км замын өргөтгөл шинэчлэлийг “Төгс зам” ХХК гүйцэтгэж, суурь хучилт хийн хөдөлгөөний нээсэн бөгөөд өнгөрсөн долоо хонгоос эхлээд  өнгө хучилт хийж эхлээд байна. Өнгө хучилтыг энэ долоо хоногт дуусгаж, зургаан сард  тус замыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш