Байнгын хороогоор хэлэлцсэн удаах асуудал нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болоод бусад дагалдах хуулиудад нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас нийгмийн хэв журам алдагдсан тохиолдолд цагдаагийн байгууллага үүссэн нөхцөл байдлыг өөрийн бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслээр зохицуулах бөгөөд энэхүү хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүн нь тухайн нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй болсон нөхцөлд цагдаагийн байгууллагын дарга, хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар, Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр цагдаа, тагнуул, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон дотоодын цэргийн хамтран ажиллах эрх зүйн үндэслэлийг хуулийн төслүүдэд тусгасан байна.
Мөн ийнхүү хамтран ажиллаж, харилцан туслалцаа үзүүлэхэд тухайн байгууллагуудын хүлээх чиг үүргийг нарийвчлан тусгажээ. Тухайлбал, тагнуулын байгууллага нь мэдээллээр хангах чиг үүрэгтэй оролцох бөгөөд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үндсэн чиг үүрэгт хамаарах ажил гүйцэтгэж оролцохоос гадна шаардлагатай бол Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагын эзэмшилд шаардлагатай техник хэрэгслийг түр хугацаагаар шилжүүлэх, ашиглах тусгай хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хүч хэрэгслээр туслалцаа үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Ойрхи дорнодод үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад цэргийн анги бэлтгэл хэнийг дэмжиж байна, тэр талд ялалт ирж байна. Цэргийн анги босогчдыг дэмжвэл Засгийн газар нь нуран унаж, хэрэв тэд Засгийн газрын талд ажиллавал босогчдыг дарж авч байна. Манай оронд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цэргийн анги нэгтгэл Засгийн газарт захирагдахаас татгалзвал яах вэ” хэмээн лавласан.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Хуульд цэргийн гэмт хэргийн талаар бүлэг бий. Үүргээ биелүүлэхээс татгалзвал ял авал заалттай. Тэр хуулиа л мөрдөнө. Таны асуугаад байгаа зүйлийг буюу их муу тохиолдлыг төр бодох л ёстой. Харин манай улсад тийм зүйл болохгүй байх гэж бодож байгаа. Бид хувьсгалаа хийчихсэн. Иргэдийнх нь сонгох эрх чөлөөтэй болохоор тийм зүйл санаа зовох хэрэг байхгүй гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Жекей, “2008 оны долдугаар сарын нэгний үйл явдлыг дүгнэхээр хүчний байгууллагын харилцан хамтын ажиллагаа дутмаг байсан нь харагддаг. Цагдаа, Шүүхийн шийдвэр, Дотоодын цэрэг, Хил хамгаалах байгууллагын хамтын ажиллагаа зохицоогүй байж. Дээрх хуулийн төсөлд эмх замбараагүй байдал үүссэн үед хил хамгаалах байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд хилээ хамгаалж, шүүхийн шийдвэрийнхэн хорих ангийн хамгаалалтыг чангатгах гэх мэтээр хязгаарлагдмал байдлаар тусгажээ. Онц байдал зарлах үед Ерөнхийлөгчийн болоод Засгийн газрын эрх хэмжээ тодорхойгүй байсан. Энэ мэт зохицуулалтуудыг хамруулж чадсан уу гэж асуулаа.
Сайдын тайлбарласнаар Хэт хавтгайруулсан зүйл хийвэл алдаанд хүргэж магадгүй гэж үзсэн учир хязгаарлагдмал байдлаар тусган оруулж ирсэн нь энэ аж. Эмх замбараагүй байдлыг зохицуулахад бусад байгууллагуудыг оролцуулахдаа галт зэвсэг олгохгүйгээр хуульчлахаар тусгасан гэлээ. “Ерөнхийлөгч Онц байдлын талаар асуудлаа судалж байгаа байх. Харин бидний хувьд аливаа үймээн самууныг хавтгайруулахгүйгээр, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Онц байдал зарлах хэмжээнд хүргэлгүйгээр намжаах байр суурийг барьж байгаа” хэмээн сайд хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “цагдаа эмх замбараагүй байдлаа зохицуулж чадахгүй бол хилийн цэрэг оролцох юм байна. Хилээ манаад зогсч байх ёстой хүмүүсийг хотод авчраад ард иргэдийнхээ эсрэг тавих нь уу. Дэлхийн аль ч улсад үймээн самуун дэгдсэн үед цагдаа нар усан буу, бороохой, нулимс асгаруулагч хэрэглэдэг. Мннайх шиг галт зэвсгээр дарна гэсэн хууль батлах гэж байгаа орон алга. Ийм байж болох уу” гэлээ.
Сайд Ц.Нямдорж, Засгийн газар саналаа орууллаа. Батлах эсэхийг УИХ шийднэ. Гэхдээ дэлхийн бүх оронд цагдаа нар галт зэвсэг хэрэглэх эрхтэй байдаг. Хэн нэгэн этгээд галт зэвсэг барин ард иргэд рүү дайрвал цагдаа нар усан буугаар буудаад зогсч байх уу. Гэхдээ энэ асуудалд УИХ хариултаа өгөх биз ээ” гэсэн.
Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцээд Засгийн газарт хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй хэмээн үзсэн аж. Гэсэн ч гишүүд хэлэлцээд юуны түрүүнд ажлын хэсэг байгуулан хамтран хэлэлцээд дараа нв Байнгын хороогоор дахин ярилцаж байж хэлэлцэх эсэхийг шийдэхээр боллоо.
Г.Бурмаа