logo
“Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав

“Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав

2016/05/23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай” А/392 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулав.  

Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай хэрэгжүүлэх, төслийн оролцогч талуудын оролцоог хангаж, ажил үүргийг оновчтой зохион байгуулах, төслийн нэгжийн зорилго, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулна.

Мөн Угсармал орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, барилгын дулаан техникийн шинэчлэлтийн ажлыг дүрэм, журамд заасны дагуу зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлт, экологи, ногоон хөгжлийн бодлогыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх, угсармал орон сууцны барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээнд хэмнэлт бий болгох юм.

Төслийн нэгжийн үйл ажиллагааны төсөв, зардлын тооцоог боловсруулж батлуулахыг “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш