Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна.
2016 оны тавдугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шорүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны тавдугаар сарын 26-наас тавдугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.