Ирэх зургаадугаар сарын сарын 4-нд нийслэлд “Авто машингүй” өдрийг тэмдэглэнэ. Энэ өдөр “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүд амрана. Энэ жилийн “Авто машингүй” өдрөөр “Улаанбаатар-марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болж, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана.