Нийслэлийн Иргэний танхим
09.00 цагт: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтануудад архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулна. Утас: 91172424
Туушин зочид буудал
09.30 цагт: Европын холбооны Switch-Asia төслийн хүрээнд “ТӨРИЙН БУС ОРОЛЦОГЧДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО БА БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг, Европын холбооноос БНХАУ, Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ронан Пэшиор болон гадаад дотоодын 20 гаруй төлөөлөгчид оролцоно.
Соёлын сургууль
10.00 цагт: Олон улсын Цуурын наадмын арга хэмжээний нээлт болно. Утас: 99086706
"Монгол Ньюс" Мэдээллийн төв
11.00 цагт: Захиргааны хэргийн шүүхээс “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, энэ нь төрийн буруу болохыг тогтоосон шийдвэр гаргасантай холбогдуулж тус ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: Автомашингүй өдрийг зохион байгуулах талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл хийнэ.
Шангри-Ла зочид буудал
11.00 цагт: БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзолыг хангаж, батламж хүлээн авах ёслолын ажиллагаа болно. Утас: 98119897
СХД-ийн 6 дугаар хороо
11.40 цагт: Хотын хэт төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан. Хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барихаар боллоо. Барилгын ажлын нээлт болно. Утас: 88781218, 325044
АСЕМ-ын мэдээллийн төв
12.00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлууд болон “АСЕМ Вилла” хотхоны бүтээн байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090339, 99235150
Корпорэйт конвеншин төв
12.00 цагт: МУГЖ, АНУ-ын Бостон балетын гоцлол бүжигчин Д. Алтанхуяг зургаадугаар сарын 4-нд д болох "Night off ballet" тоглолтынхоо тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
Хангарди ордон
13.00 цагт: Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Улаанбаатар хот хамтран ажиллах санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурна. Утас: 99666553
Монголын банкны холбоо
14.00 цагт: Банкны салбарын ажилтны өдөрт зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь" сэдэвт панел хэлэлцүүлэг болно. Утас: 312939
Төв цэнгэлдэх хүрээлэн
17.00 цагт: Оюутны байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол болно. Тэмцээнд 23 орны 250 орчим тамирчид оролцож байна.