logo
Хүний хөгжлийн мөнгийг өртөг багатай хүргэхийг даалгав

Хүний хөгжлийн мөнгийг өртөг багатай хүргэхийг даалгав

2011/10/20
Сүүлийн үед Хүний хөгжлийн мөнгөнөөс арилжааны банкууд 350 төгрөгийг нь хумслаад байна гэх шуугиан тасрахгүй байгаагийн хажуугаар 21000 төгрөгийг олгохоо болих гэнэ гэх шуум гараад байсан юм. Тэгвэл өчигдөр “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа эх орны хишиг, хувийг иргэдэд хүргэж байгаа банкуудын үйлчилгээний хураамжтай холбоотой асуудалтай Засгийн газрын гишүүд танилцав. Засгийн газар 2012 оны төсвийн төслийг УИХ-д хэдийнэ өргөн барьсан учир хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй. Тиймээс   асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа Сангийн яам, Монголбанктай хамтран боловсруулж, Засгийн газарт нэн даруй оруулж хэлэлцүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа. Ингэхдээ иргэдэд хишиг, хувийг чирэгдэл, өртөг багатайгаар хүргэх талаар арилжааны банкны удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш