logo
Ардчилсан ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөгөө эрүү шүүлтээс мулталж дөнгөх үү..?

Ардчилсан ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөгөө эрүү шүүлтээс мулталж дөнгөх үү..?

2011/10/20
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, дэмжихээр болжээ. Ингэснээр уг хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.
Эрүүгийн хуулийн 110,111 дүгээр заалт байдаг. Хүнийг гүтгэх, доромжлох, нэр хүндийг нь гутаасан тохиолдолд баривчилж шийтгэнэ гэсэн агуулгатай. Түүнд сэтгүүлчид өртөх магадлал их байдаг. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тэр заалтуудыг Эрүүгийн хуулиас авч иргэний зохицуулалтын хүрээнд шийдэхээр оруулаад байгаа бөгөөд баривчлах гэсэн эрүүгийн заалтыг хэрэглэхгүй гэнэ. Гэхдээ энэ нь огт хариуцлагаас мултлана гэсэн ойлголт биш бөгөөд мөнгөн торгууль оногдуулах, албадан хөдөлмөр хийлгэх хүрээнд зохицуулалтыг боловсронгуй болгож болно гэсэн байр суурьтай байгаа юм байна. Албадан хөдөлмөр гэдэгт сургалтад суулгах, зан үйлд нь нөлөөлөх, ёс зүйтэй болоход нь нөлөөлөх үйл ажиллагаанууд байх боломжтой аж. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл харин өөрийн хяналтын зөвлөлтэй байх ёстой. Тэгснээр бие даасан хараат байдлаа хангаад өөрөө өөрийгөө цэвэршүүлээд, ёс зүйгээрээ удирдаад явах боломжтой. Үүнийг хуулиар дэмжиж байгаа хэрэг гэнэ. Энэхүү хуулийн төсөл УИХ-аар батлагдвал ардчилсан, сэтгүүлч, Ерөнхийлөгчийнхөө “буян”-аар сэтгүүлчдэд эрүүгийн ял тулгадаг асуудал үгүй болох нь.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш