Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 1. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй . Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 42 цаг минутад жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Найдвар биелэж, шинэ харилцаа холбоо тогтоох өдөр. Таны санасан бодсон биелэнэ. Хэрвээ зорилгодоо хүрэх гэж хэтэрхий улайрахгүй бол таны ололт амжилт хүмүүсийг гайхшруулах болно. Хэрэв ямар нэг хүнд хичнээн их дургүй хүрсэн ч асуудлыг гар зөрүүлэх аргаар бүү шийд. Тэмцлийн өөр хэлбэрүүд бий. Магадгүй хамт ажилладаг хүн тань таны албан тушаалыг ганхуулах болно.
Үхэр (4/20-5/20)
Сансрын энергийн ачаар өөрийн баримталдаг зарчим дээр бат зогсож чадна. Өнөөдөр та итгэл даагаагүй хамт ажилладаг зарим нэг хүн, найз нөхдөө хөндлөнгийн хүний нүдээр харах гээд оролд. Та өөрийн үзэл бодлоо хамгаалаарай. Таны сурлага, нэр, хүнд хэн нэгнээс ихээхэн хамааралтай байх нь. Шалгалтад бэлтгэхдээ шинэ аргуудаас гадна хуучны шалгарсан аргуудаас ашигла. Гэнэтийн саад тотгор тохиолдвол бүү сандар, та түүнийг хялбархан даван туулна.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ ордны эрчүүд орчин тойрноо шинээр харж, олон хүний тухай тогтсон үзэл бодлоо өөрчлөх боломж гарч ирж байна. Хамаатан болон хамт ажиллагсад зоригтой алхам хийж таныг гайхшруулна. Мэргэжлийн салбарынхан энэ өдөр амжилт олох зүйл харагдахгүй байна. Дурын шинэ ажлын эхлэл бүтэмжгүй байна. Таны зүгээс анхаарал болгоомжтой буурьтай байх хэрэгтэй. Зүүд зөн совинтой дөрвөн хоногийн дараа биеллээ олно. Таны эхлүүлсэн ажил биеллээ олж баяр баяслыг бэлэглэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Ажил хэрэгч, идэвхтэй өдөр. Албан тушаал дэвших магадлалтай. Өөртөө итгэлтэй байдал нь ажил хэргийн түншүүдэд тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Бичиг баримтад гарын үсэг зурахын өмнө тэдгээрийг сайтар судал. Ажил хэргийн болон арилжааны эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад таагүй үе. Харин түүний оронд шийдэгдээгүй асуудлууд, бусадтай харьцах харилцааны тухайд санаа тавьсан нь дээр. Удирдлагатайгаа бүү марга.
Арслан (7/23-8/22)
Бодит байдлыг мэдрэх мэдрэмж хурцадна. Та эд юмсын мөн чанарыг олж харж, түүнийг хүрээлэн буй хүмүүсийг зохих ёсоор үнэлнэ. Бүтээлч идэвх гаргавал энэ өдөр бүх зүйл бүтнэ. Залхуу чанараа даван туул. Гадаадын түнштэй харилцаа холбоо тогтооно.
Охин (8/23-9/22)
Ажил хэргээ урагшлуулахад таагүй өдөр. Түншүүдтэй тохиролцоход дэндүү хүнд, өрсөлдөгчид ч зүгээр суухгүй. Санхүүгийн асуудлаар.буруу шийдвэр гаргах магадлалтай. Гэртээ ойр дотнынхонтойгоо үе үе маргалдаж болзошгүй. Зөвхөн оройдоо л тайвширч эвлэрцгээнэ. Эргэлзэж байвал хөрөнгө оруулалт, худалдаа наймаа хийхээс татгалз. Ээлжийн амралтаа авах талаар бод. Хэрвээ өнөөдөр танд цэнгээний газар орох санал ирвэл соёлтойгоор татгалз.
Жинлүүр (9/23-10/22)
Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад сайн өдөр. Бизнес эрхлэх харилцаа тогтооход тааламжтай. Өөрийн чадвартай холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээр байгуул. Харилцаа холбооны хэрэгсэл, машин худалдаж авахад таатай өдөр. Энэ өдөр найз нөхөдтэй уулзах уулзалтыг төлөвлөхгүй байж, хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргалдах шаардлагагүй. Өдрийн хоёрдугаар хагасыг гэр орон, гэр бүл, үр хүүхдүүдддэ зориулаарай.
Хилэнц (10/23-11/21)
Од эрхэсийн нөлөөгөөр зорилгодоо хүрэх тэмүүлэл идэвх буурч, үлбэгэр, санаа амгалан, хэнэггүй болно. Хуурамч амлалт, урвалт, хууран мэхлэлтээс болгоомжил. Бусад хүний тавьсан гоё, сайхан ажил хэрэгч саналд болгоомжтой ханд. Таныг “гол гаргаж” магадгүй. Гэнэн итгэмтгий зан болон өгсөн амлалтаа биелүүлээгүйн улмаас дараа нь харамсч, нулимсаа урсгаж болзошгүй. Таны ийм байдал эргэн тойрныхонд тань аймшигтай санагдана.
Нум (11/22-12/21)
Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэг ихээхэн хамаарах хүмүүс, найз нөхөдтэйгээ харьцаа хүйтэрч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй боловч сайжрах хандлагатай. Арилжаа наймаанд явах, санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй. Үгүйрэн хоосорч болзошгүй. Гэнэт ирэх боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд ховорхон тохиох боломжийг та алдах ёсгүй.
Матар (12/22-1/19)
Эргэлзээгээ даван туулах, ачийг ачаар хариулах ертөнцийн хуулийг танин мэдэх маш сонирхолтой чухал өдөр. Мацаг барихад хамгийн сайн. Энэ өдрийн аюул нь таны бардам ихэмсэг цамаан занд оршино. Гэр орон, аж ахуйн ажил, уламжлалаа үргэлжлүүлж, гэр бүлдээ санаа тавих зэрэгт сайн. Хэл амнаас болгоомжлоорой. Ном унших, зарим бичиг баримттай танилцах, судалгаа хийхэд цагаа зориул. Санхүүгийн байдал нь төлөвлөгөөгөө засах, урьдчилан бэлдэж байсан үйл ажиллагаагаа эргэн харахад хүргэнэ. Эргэн тойрныхоо тусламжид найд.
Хумх (1/20-2/18)
Эрүүл мэнд бүрэн тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүч өндөр байна. Гадаад үзэмждээ анхаарал тавь. Нүүрээ цэвэрлэ, бага зэргийн гоо сайхны хагалгаа хийлгэхэд тохиромжтой. Болж буй нөхцөл байдлыг цоо шинээр харж мөн зөв шийдвэр гаргах болно. Сэтгэл санаа хэлбэлзэж болзошгүй. Танд зайлшгүй сайн унтаж амрах, архи дарснаас хол байхыг сануулж байна.
Загас (2/19-3/20)
Ихэнх энэ ордныхон энэ өдөр өмнөх амьдралдаа цэг тавих болно. Ганц бие хүмүүст ер бусын учрал тохиолдоно. Энэ нь гэхдээ гэрлэлт бус түр зуурын харьцаа. Учир нь та ирээдүйн хань болох хүндээ өндөр шаардлага тавьж, удаан хугацаанд хүлээдэг. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно, энэ нь сүүлийн хугацаанд таны анхаарлыг их шаардсан ажлууд байх болно. Амиа хичээх нь ажил хэргийн хамтрагчид болон гэр бүлийн гишүүдтэй санал зөрөлдөхөд хүргэнэ.