Малчид, иргэдийн анхааралд: 9-11-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, сэрүүснэ.
2016 оны зургаадугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Говь талын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2016 оны зургаадугаар сарын 09-нөөс зургаадугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зарим газраар, 11,12-нд зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9,10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.