logo
Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина

Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгаан шат шинээр тавина

2016/06/08
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/437 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн   хөрөнгөөр  2016  онд   санхүүжүүлэх Гэмтэл согог сэргээн засалтын төвд цахилгааны шат шинээр тавих 76 сая 300 мянган төгрөгийн төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж  ажиллахыг “Улаанбаатар лифт” НӨҮГ-т тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш