Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хавсралтын 1,2,3 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хавсралтын 4,5 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН
БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН
ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН
ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ
/төгрөгөөр/
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | 2016 оны үлдэгдэл санхүүжилт |
1 | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн төв хаалганы ажил /БЗД, 26 дугаар хороо/ | 2016 | 202,981,721 | 82,981,721 |
2 | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн гол орцын зам, талбайн ажил /БЗД, 26 дугаар хороо/ | 2016 | 1,734,541,820 | 834,541,820 |
3 | Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн Усан оргилуур /БЗД, 26 дугаар хороо/ | 2016 | 314,775,976 | 74,775,976 |
4 | Усны машин 4,5-5,0 тн /4ш/ | 2016 | 265,000,000 | 133,000,000 |
5 | Зам, талбайн цэвэрлэгээний цэвэрлэгч, угаагч экомашин 1,7 тн /1ш/ | 2016 | 95,000,000 | 47,000,000 |
ДҮН | 2,612,299,517 | 1,172,299,517 |