logo
Улаанбаатарт өдөртөө бороо орно

Улаанбаатарт өдөртөө бороо орно

2016/06/13

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2016 оны зургаадугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн зүүн, 17-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 14-нөөс дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш