Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг ч сүүлийн гурван жилийн хугацаанд 22 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс төрийн болон байгууллагын дэргэдэх 6, хувийн хэвшлийн 16 зуслан байдаг бөгөөд 2013 онд 18793, 2014 онд 17404, 2015 онд 17831 хүүхэд амарчээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн зуслан эхлүүлэхэд болон үйл ажиллагааны явцад 2 удаа шалгалт хийдэг юм.
Хүүхдийн зусланг магадлан шалгах удирдамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар ажлын хэсгийг ахлан нийслэлийн Онцгой байдлын газар галын аюулгүй байдал, Эрүүл Мэндийн газар хүүхдийн зуслангийн эмнэлэг, эрүүл мэндийн байдал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар харуул хамгаалалт, хүүхдийн аюулгүй байдал, Мэргэжлийн хяналтын газар Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл байдал, барилга, эрчим хүч, хоол үйлдвэрлэл хүнсний стандартад, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг тус тус шалган үнэлж, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа.
Нийт 22 хүүхдийн зусланг магадлан шалгах үйл ажиллагаанд хамруулав. Үүнээс Нарс, Нарлаг, Жавхлант, Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай, Найрамдал гэсэн 19 хүүхдийн зуслан сургалтын зориулалтаар үйл ажиллагаа явуулах юм. Мөн эдгээр зусланд “School police” ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.