logo
Сангийн яам сайтуудтай хамтран ажиллана

Сангийн яам сайтуудтай хамтран ажиллана

2011/10/21
Монгол Улсын Сангийн яам болон Мэдээллийн сайтуудын ассоциаци хооронд “Сангийн яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, хамтран ажиллах” тухай харилцан ойлголцлын санамж бичигт 2011 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гарын үсэг зурах гэж байна.
Мэдээллийн сайтуудын ассоциацийн санаачлагаар тус санамж бичгийг байгуулж байгаа бөгөөд тус ассоциацид нэгдсэн мэдээллийн сайтууд Сангийн яамны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд холбогдуулан гаргасан хууль, тогтоол, журам, дүрэм заавар, тендерийн зар болон бусад мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар мэдээллийн сайтууд Сангийн яамны үйл ажиллагааг олон нийтэд шуурхай түгээн сурталчлах, илүү хялбар хүртээмжтэй байдлаар  хүргэхэд ихээхэн тус дөхөм болно гэж үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш