ГАДААД ХЭРГИЙН ЯАМ
09.30 цагт: Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III бага хурал Номин танхимд эхэлнэ. Утас: 88080619
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ
09.30 цагт: АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулиас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шилдэг аргууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний V хурал эхэлнэ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд уламжлалт анагаах ухааны салбарт ач холбогдолтой үйл явдал юм. Хуралд 7 орны 40 гаруй төлөөлөл оролцоно.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.00 цагт: Иргэний зориг-Ногоон намаас Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандах талаараа мэдээлэл хийнэ.
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
11.40 цагт: Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх “Дуудлагын төв”-ийн албан ёсны нээлт болно.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
12.00 цагт: 14 дүгээр сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол болно. Тус сургууль 3 жил өөрийн гэсэн байргүй явсаны эцэст сургуультай болох юм. /Офицерын ордны эсрэг талд БЗД-ийн 14 дүгээр сургуулийн хуучин хашаанд/ Утас: 96015669, 99180191
МОНЦАМЭ
12.00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт зургаадугаар сарын 20-21-нд Улаанбаатарт болох талаар АСЕМ-ын мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99090339, 99263608
"ИНТЕРНОМ" НОМЫН ТӨВ ДЭЛГҮҮР
12.30 цагт: Б.Ундармаагийн "Харилцааны менежмент" цуврал номын шинэ дугаарыг танилцуулах уулзалт болно. Утас: 99096306
ХУД-ИЙН 4 ДҮГЭЭР ХОРОО
14.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлт "Эко яармаг 1" төслийн хүрээнд "Буянт-Ухаа 2" хорооллын байранд орох иргэдэд түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 91718989
ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ
15.00 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан зохион байгуулж буй Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмын хүрээнд Францын уран бүтээлч Диень Рабротой уулзалт зохион байгуулна.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
16.00 цагт: Академич С.Нарангэрэл хуульчдын өдөрт зориулсан "Хуульчийн мэргэжилдээ үнэнч байх чанар" лекц уншина.