Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 12. Сугар гараг. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ажил хэргийн холбоо тогтоох, шийдвэр гаргахад боломжийн өдөр. “Ариун” өдрүүдийн нэг болой. Хэрэв өнөөдөр танд томоохон гэрээ хэлэлцэл хийх болон ашигтай ажлын санал хүсэлт тавьсан эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хүлээж аваарай.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр өөрийгөө хянах чадвар сул байгаа тул ач холбогдол багатай, ердийн ажлаар оролдвол зохино. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд муугүй үе. Гэвч оройдоо харьцаанд бэрхшээл үүснэ, эсвэл техник эвдрэх магадлалтай. Шийдэмгий бус санагдаж, ямар нэгэн ажил хийх сонирхол төрөхгүй бол зөн билэгтээ найдаж, чухал ажлуудаа хойш нь тавь. Хэн нэгний санал болгосон аль эсвэл эхлүүлээд байгаа ажлаасаа татгалзах хэрэг гарах бололтой. Магадгүй, танд гадна талаасаа эхлүүлээ дотоод сэтгэл, оюун бодлоор төгсгөж бүхнийг эрс өөрчлөх хүсэл төрж мэднэ.
Хамтатгах (5/21-6/21)
Орон гэр, ажлын байраараа тохижуулахад таатай. Урьд хийсэн ажлынхаа хөлсийг авна. Гал тогооны хэрэгсэл, өдөр тутмын эд зүйлс худалдан авна. Эмчилгээний гоо сайхны хэрэгсэл мөн худалдаж ав. Бусдад зээл өгөх, өрөө нэхэхэд ямар нэгэн саад гарахгүй. Таныг хүрээлэн байгаа хүмүүсийн цагаан цайлган сэтгэлд эргэлзэх хэрэггүй. Өдрийн хоёрдугаар хагаст гэр бүлд гэнэтийн хэрүүл шуугиан дэгдэх нь лавтай.
Мэлхий (6/22-7/22)
Шинэ төслийн гараанд саад болох гэнэтийн нөхцөл байдал тохиолдоно. Гэрээ хэлэлцээрүүд хэт сэтгэлийн хөөрөлд автагдсан байдалд явагдана. Аль аль тал нь өөрийн байр суурин дээрээ зогсоно. Таны хачин этгээд зан ааш, харьцаанд нэмэлт хүндрэл учруулна. Биелүүлэхийг хүсээгүй амлалт бүү өг. Энэ нь маш том эрсдэл дагуулж болохыг сана.
Арслан (7/23-8/22)
Ажил дээр тохиолдох бэрхшээлд даргатайгаа ам муруйх, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, дайснуудынхаа далд явуулгатай учрах магадлалтай. Тайван байдлаа хадгал, харилцан буулт хийхийг хичээ, бүх зүйл сайхан болно. Хувийн амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, заяагдсан хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед таныг бүхний төвд байлгах болно. Ойр дотны хүнтэй харилцах харилцаа яруу дуурсгалтай, итгэлтэй байна. Ганц бие эрэгтэйчүүд хайрттайгаа учирна.
Охин (8/23-9/22)
Та бүтээлч идэвх гаргавал энэ өдөр бүх зүйл бүтэмжтэй байх болно. Өнөөдөр үйл явдлыг хүлээн авах хурц мэдрэмж, гүйлгээ ухаан, овжин байдлаараа ялгарна. Ээдрээтэй хүнд нөхцөл байдлаас ч гарах гарц олно. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Гадаад түншүүдтэй бол. Гэхдээ түрэмгий саналаас татгалз. Түргэн баяжих амлалтаас зайлсхий.
Жинлүүр (9/23-10/22)
Хайртай хосуудын хувьд хүнд өдөр. Тэдний хувиа бодсон байдал хэт өндөр шаардлага тавих, эргэн тойрныхондоо хатуу ширүүн эв зүйгүй харьцаа хүйтэн хөндий байдлаар илэрнэ. Хайр дурлалд дүрсхийсэн тэвчээргүй зан хэрэгтүй. Урвамтгай хүмүүс сүүлчийн сонголтоо хийх болжээ. Сэтгэл зүрхээ өнгийн харж юу хүсч байгаагаа мэдэр. Харин бусдад шийдвэр гаргах боломжийг олгоорой.
Хилэнц (10/23-11/21)
Танилуудын өргөн хүрээ танд шаардлагатай мэдээлэл цуглуулж зөв шийдвэр гаргахад тусална. Зуучлалын үйл ажиллагаа амжилттай болно. Ашиг хонжоо харж гэрлэсэн гэрлэлт азтай амжилттай холбоо болон хувирна. Өнөөдөр энэ ордны эрчүүд архи дарс хэрэглэхийг эрс хориглож байна. Учир нь эрсдэл маш өндөр байна. Гэр бүлийн чухал асуудлуудаа ярилцаж эхэл. Зөрчлөө энхийн аргаар шийд.
Нум (11/22-12/21)
Хурц халдварт урэвсэлт өвчнүүд илаарших тийшээ хандана. Бэлгийн замын болон бамбай булчирхайн өвчнүүдийн эдгэрэх явц удааширна. Сайн эмчид очиж бүрэн шинжилгээ хийлгэ. Ажлаасаа сэтгэл ханамжгүй мэдрэмж төрнө гэхдээ бүх зүйлийг орхиод гарах гэж яарсны хэрэггүй шүү. Энэ ажил ашиг тусаа танд өгсөн, ахиж ийм ажил олоход хэцүү байх болно гэдгийг санаарай. Цөөн хэдэн хүмүүст үйл ажиллагаандаа эрсдэл хийхийг оролдоно.
Матар (12/22-1/19)
Ажил хэрэгч өдөр. Ямар ч ажлын үед гардаг санал зөрөлдөөнийг бүх талын саналыг харгалзан шийдэж болно. Зарим нь сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Ажил хэргээ бүтээхийн тулд урьдчилан мэдээлэл цуглуулж зоригтой хөдөл. Магадгүй таны хувь тавиланд тохиох хүнд гарзтай холбоотой байж болзошгүй. Бодь сэтгэлтэн мөн таны ойр байдаг хэн нэгэн ойрын хэн нэгнийг тань сайшааж магтана.
Хумх (1/20-2/18)
Төлөвлөлтөд тааламжгүй өдөр. Шударгаар тэсвэр гаргаж дав. Биеэ барьж анхаарлаа гол зүйлд чиглүүлсэн үед амжилт ирнэ. Хайртай хүндээ халамж хайраар ханд. Хэн нэгний атаархуу байдал, гэнэтийн саад тотгор энэ өдөр гарч болзошгүй бөгөөд таны ажилд саад болох магадлалтай. Мөн санхүүгийн байдал тийм ч сайн биш байх нь. Найз нөхөд болон хамаатан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн туслалцааг авах шаардлага гарна. Энэ өдөр гэртээ чулуун хананы цаана байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зүрх судасны өвчин тусч болзошгүй.