logo
Ерөнхий сайд асан С.Баярын ээж 80 настай А.Дулмаа доктор хүнд зодуулж, эрүүгийн цагдаагийнханг түргэн авхууллаа

Ерөнхий сайд асан С.Баярын ээж 80 настай А.Дулмаа доктор хүнд зодуулж, эрүүгийн цагдаагийнханг түргэн авхууллаа

2011/10/22
Эрх мэдэлтэй,хөрөнгө чинээтэй баячуудын эцэг эх чамгүй тансаг амьдарч, үр хүүхдийнхээ буянд тохилог дулаан байранд,  халамжтай гэрийн үйлчлэгч хөлсөлж, чанартай хоол хүнс хэрэглэж,  байнгын асаргаа сувилгаан хийлгэж, гадаадад аялж, идэж уух, өмсөх зүүхээ хүртэл харийн орноос зөөлгөж амьдардаг. Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярын ээж, доктор А.Дулмаа гуай тэднээс тэс өөр амьдралтай.  Гэртээ бараг байдаггүй, байнга хөдөө гадаа ажиллаж, өнөөдөр наян нас хүрсэн ч гэсэн эрдмийн ажил хийж яваа энэ хөгшин  Завхан аймгийн Улиас¬тай хотоос цааш 150 км явж байж хүрдэг Эрдэнэ¬хайрхан суман дахь Хар нуурын хөвөөнд ажиллаж, амьдраад удаж байна.  Монгол Улсын шинжлэх ухаа¬ны гавъяат зүтгэлтэн, био¬логийн ухааны доктор А.Дулмаа гуай Эрдэнэхайрхан суманд “Загас үржүүлгийн эр¬дэм шинжилгээний төв” байгуулсан аж.  Монгол Улсын 25 загасгүй нуурыг загастай болгож чадсан  А.Дулмаа доктор 1982 оны гуравдугаар сарын 28-нд Завхан аймгийн Эрдэнэ¬хайрхан суман дахь Хар нуурт омель, пельд загасны анхны өндгөн эсийг Байгал нуураас Алтайн хязгаарыг дам¬жуулан авч ирж, үржүүлж байгаа аж. Түүнээс хойш 28 жилийн амьдралаа Хар нууртай холбосон нэгэн. Голдуу омель, цагаан зарам буюу пельд загас үржүүлдэг тэрээр  сүүлийн үед загасны хулгайч нартай тэмцэх ажилд хамаг цаг заваа үрж байгаа аж.  Сүүлийн хэдэн жил Хар нуурын загас хулгайн анчдад цөлмүүлж, тонн тонноор нь хулгай хийдэг загасчид Зав¬ханы захыг омель, пельд зага¬саар хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар, ОХУ руу ч нийлүүлэх болжээ. Тэрээр “Би зодуулахаас наагуур юм болж байж энэ нуурын загасыг харж, хам¬гаалж, хайрладаг. Заримд нь хараалгаж, ерөөлгөж, бүр алгадуулж явсан түүх ч надад бий” хэмээн өнгөрсөн жил ярьж байсан удаатай. Тэгвэл саяхан хулгайн загасчин эр А.Дулмаа докторыг зодож, гэмтээн, ял шийтгэл авах дээрээ тулсан том хэрэг мандуулжээ. Загас хулгайгаар агнадаг энэ залуугийн завийг сэлүүртэй нь хураах гэснийхээ төлөө А.Дулмаа доктор хэл амаар доромжлуулж, зодуулсан байна. Ээжийг нь хүн зодсон гэдгийг мэдсэн экс Ерөнхий сайд С.Баяр Эрүүгийн цагдаагийн газраас хүн дагуулж Завхан аймагт онгоцоор очжээ. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн УИХ-ын гишүүн С.Баярыг тосч авч, Эрдэнэхайрхан суманд хүргэж өгсөн аж. Эрдмийн ажил хийж,  хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа 80 гарсан бууралд гар хүрсэн залууд гомдож, уурласан С.Баяр цагдаагийнхантай нийлж, түүнийг хатуу чанга шийтгэж, ял сонсгоно хэмээсэн ч А.Дулмаа доткор татгалзаж, хүүгээ загнаж, цагдаа нараас гуйж байж өөрийг нь зодсон залууг ялгүй муталэ авчээ. А.Дулмаа доктор “Би хүний хүүхэд шоронд хийлгэж чадахгүй хэмээн хүүгээ загнаж, түүний хүчинд хулгайн загасчин торгууль төлөөд салжээ. Хар нуураас загас агнахыг 2015 он хүртэл хориглох тухай Байгаль орчны сайдын  тушаал байдаг ч сумын Засаг даргаасаа эхлээд бараг бүгдээрээ хулгайгаар загас агнаж,  тонн тоноор нь хот руу ачиж байгаа гэнэ. Ганцхан сарын дотор 140 тонн загас хулгайгаар агнаж,  хулгайн анчид дийлдэхээ байсан  учраас А.Дулмаа доктор хаа байсан 1000 кмын цаана, өвөлдөө 42 хэм хүртэл хүйтэрдэг Хар нуурын хөвөөн дээр амьдарч, загасны хулгайчидтай тэмцэж байгаа аж. Хулгайн анчид А.Дулмаа докторыг зодож гэмтээж, хэл амаар доромжилж, байшингийнх нь цонхыг хага цохиж, хөнжил гудсийг нь хүртэл хулгайлж элэг барьдаг ч бүх насаа загас үржүүлгийн ажилд зориулсан энэ буурал шантраагүй байна. Хар нуур хэмээх энэ нуур урьд нь огт загасгүй байсан гэнэ. 1970 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоо Махны нөөцийг нэмэгдүүлэх комисс байгуулагдаж, Загасны нөөцийн газар байгуулагдаж,  загас үржүүлэх ажилд анхаарал тавьж эхэлжээ. Тэр үед А.Дулмаа доктор загасгүй ч загасны хоол тэжээлтэй нууруудыг судлаж, Байгаль нуураас загасны өндгөн эс авчирч, найман нууранд тарааж байршууүсны нэг нь Хар нуур. Алтайн хязгаарын Бийскээс  пельд загас¬ны үр тогтсон өндгөн эс авч, Баян-Өлгийгөөс Улаанбаатар руу зөөж, Улаанбаатараас Зав¬ханы Улиастайд  онгоцоор ачиж авчирч, Улиастайгаас Эрдэнэхайрханд ногоон онгоцоор хүргэж. Эрдэнэхайрханаас ус зөөдөг цистернээр 100 шуудай, 100 сая түрсийг анх Хар нуурт авчирч хийж байсан болохоор А.Дулмаа доктор загасаа хамгаалахын төлөө хэр чадлаараа зүтгэж байна. Мөн тэрбээр Тайширын усан цахилгаан станцын хиймэл нуурт загас үржүүлж, 4 га газарт жимсний мод тарьж байгаа аж.
SHUDARGA.MN
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш