logo
Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулна

Дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулна

2011/10/22
Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа Зуун буудалт даамынхан тун завгүй байна. Энэ сарын 30-нд эхлэх эл тэмцээнд 10 гаруй орны 40 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эрэгтэй, эмэгтэй ангиллаар анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог энэ тэмцээнд манай шилдэг тамирчид оролцох юм. Тухайлбал, 2011 оны улсын аварга, дэд мастер Б.Билэгт, хүүхдийн спортын IV наадмын аварга, спортын мастер М.Бямбасүрэн, дэд мастер Ц.Отгонбилэг, Б.Чойсүрэн хөвгүүдийн ангилалд өрсөлдөх бол охидын ангилалд 2011 оны өсвөр болон залуучуудын улсын аварга, спортын мастер М.Нямжаргал, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Ц.Энхцэцэг, дэд мастер А.Дашбаяр, А.Ичинхорлоо, мөн М.Шийрэвжамц, нэгдүгээр зэргийн тамирчин А.Дөлгөөн нар оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Дашрамд дуулгахад Монголын өсвөрийн даамчид ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш