logo
Ц.Мянганбаяр байцаалт өгч, зэрэг хамгаалж байна

Ц.Мянганбаяр байцаалт өгч, зэрэг хамгаалж байна

2011/10/22
"Монгол газар", "Алтандорнод Монгол" ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нарыг өнгөрсөн сараас эхлэн УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ. Тэднийг  Усны тухай хууль зөрчсөн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж шалгаж эхлээд байгаа юм. Хэрвээ Ц.Мянганбаяр захирлын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-7 жилийн хорих ял авна хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэвч энэ хэрэг Ц.Мянганбаярыг төдийлөн айлгахгүй байгаа бололтой. Тэрбээр саяхан МУИС дээр докторын зэрэг хамгаалж, баахан багш нарыг бужигнуулжээ. Монголын алтны магнат эр МУИС-ын Физикийн тэнхимд 50 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, докторын дипломоо гардаж авсан гэнэ. Хөрөнгө мөнгөөрөө зартай тэргүүн  баян эрд докторын диплом хэрэг болдог л юм байх даа хэмээн МУИС-ын багш нар гайхацгааж байна.
SHUDARGA.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш