Хүүхэлдэйн театр хичээлийн шинэ жилийг тохиолдуулж хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад соёл урлагийн үйлчилгээ үзүүлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 5-нд орон нутагт уран бүтээлийн нээлтээ хийсэн билээ. Харин нийслэлийнхээ багачуудад зориулан энэ сарын 22-ноос бага тайзнаа “Долоон өндөгтэй доголон шаазгай” үлгэрээ амралтын өдөр бүрийн 16.00 цагт толиулах гэж байна. Түүнчлэн тун удахгүй эхлэх сурагчдын амралтыг тохиолдуулан их тайзнаа “Том хамарт одой” жүжгээ 11 дүгээр сарын 5-20-ныг дуустал өдөр бүр тоглох юм. Тасалбарын үнэ ердөө 2500 төгрөг. Мөн Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид дараагийн уран бүтээлдээ бага тайзнаа “Чоно ба долоон ишиг” жүжиг тавих бол их тайзнаа “Хүслээр ирдэг шинэ жил-2” тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байгаа гэнэ. Д.Догсмаа