Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Туул голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/521 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын эргийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанд 28 га газарт амралт зугаалгын бүс байгуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгов.
Газар эзэмших эрх олгосон Захирагчийн Ажлын албатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.
Дээрх газарт мөрдөж буй архигүй цэнгээний газар ажиллуулах журмын дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэв журмыг сахиулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт тус тус даалгалаа.