logo
УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн гурван хэсгийн хороонд тог тасарчээ

УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн гурван хэсгийн хороонд тог тасарчээ

2016/06/29
Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод тог тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа тог тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн хардлага дагуулаад байна.

Өдрийн 14 цаг 49 минутанд УИХ-ын сонгуулийн 70-р тойргийн 11-р хэсгийн хорооны тог тасарсан бол 15:05 минутанд 10-р хэсгийн хороо, 15:20 минутын орчимд 12-р хэсгийн хорооны тог тус тус тасарсан байна. Дашрамд дурьдахад эдгээр хэсгийн хороонд Баянгол дүүргийн 18 –р хорооны иргэд харьяалагдаж байгаа юм. Уг тойрогт МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд болон бусад нэр дэвшигчид өрсөлдөж байгаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш