logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2016/07/01

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 27. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага:
Хурьцахуй
Суудал: 
Ус

Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна эсвэл хуримаа хийнэ. Олон гэр бүлд удахгүй мэндлэх шинэ хүний тухай яриа өрнөнө. Гэр бүлдээ байр байшингаа өргөсгөх, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад таатай. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж болох учир анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Тааламжтай өдөр. Олон түмнийг удирдан хөдөлгөж чадна. Сэтгэл санааны хувьд тогтвортой байна. Хэрвээ та амьдралдаа ямар нэг зүйлсийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол тэсвэр тэвчээртэй бай. Зөн билэг саруул ухаан, нөхцөл байдлыг ойлгох чадвартаа найд. Шөнө тайван унтаж өдөр нь эрүүл саруул байхын тул эмийн ургамалтай цай, В-ийн төрлийн витамин хэрэглэ.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр шинэ өөрчлөлт авч ирнэ. Амралтын өдрөөрөө ажил хэргээ бодохгүй сайн амрах хэрэгтэй. Дараагийн долоо хоног маш сайн өдрүүд байна. Ханиад хүрч, ходоод гэдэс хямарч магадгүй. Хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч сур. Тэгвэл та удахгүй ертөнц зөвхөн бүтэлгүйчүүд, харамч нарийн яршигтай хүмүүсээс тогтдоггүйг ойлгоно. Санхүү эсвэл гэх бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд эөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр таныг амар амгалан тайван байдал болон бясалгал хүрээлэх бүрэн магадлалтай. Гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа хурцдах, аль эсвэл найз нартайгаа муудах магадлал их байна. Бачимдах шалтгаас хол байж, сэтгэл хөөрлөө барь. Магадгүй та хүсч буйгаа бодит байдалтай хольж хутгаж байж мэднэ. Хувь заяа таны зорилгодоо хүрэх тэмүүлэл, шантаршгүй байдлыг сорьж байна.


Арслан (7/23-8/22)   

Сэтгэл санаа тайван бус, анхаарал болгоомжгүйгээс ахуйн бэртэл эсвэл золгүй явдалтай учирч болзошгүй. Өвчнөө сувилуулах боломжийг ашигла. Мөн уламжлалт бус аргуудаар эмчилгээ хийлгэ. Байдлаа засахыг хичээ, бүх зүйл зөвхөн танаас хамаарна. Амжилтгүй байдлынхаа төлөөх хариуцлага нь таны дотоод байдалд байна. Нүд, чих амны хөндийд анхаарал хандуул. Хурц сэтгэгдэл төрүүлэх дасаагүй байдалд амрах нь ашигтай. Санхүүгийн хүрээ таныг баярлуулахгүй байх бололтой.


Охин (8/23-9/22)

Хувийн ба гэр бүлийн харьцаа амжилттай байх өдөр. Шинэ танилуудтай болох, шинэ танилтайгаа романтик холбоо үүсгэх магадлалтай. Өнөөдөр энэ ордны эрчүүдийн амьдралд том өөрчлөлт гарах төлөвтэй. Мөн та өрсөлдөгч нартайгаа зөрчилдөж болзошгүй. Хайртай хүнийхээ сэтгэл санааны байдлаас хамааралтай болохоос сэрэмжил. Харин энэ ордны эмэгтэйчүүд төрийн байгууллагад хандах, дарга удирдлагадаа ахуйн асуудлаар санал хүсэлт тавихад тохиромжтой.


Жинлүүр (9/23-10/22)   

Бусдын үзэл бодлоос татгалзах, ёс суртахуунаа ариун байлгахтай холбоотой хүнд, осолтой өдөр. Тэвчээр самбаагаа хадгал. Болж буй үйл явдалд бүү оролц. Олон зүйл зөвхөн танаас шалтгаалахгүй. Сөрөг хандлагууд сан`хүүгийн алдагдал эсвэл төлөвлөгдөөгүй зарлага гаргахад хүргэнэ. Эсрэг хүйсийн хүнтэйгээ асуудал үүсгэж магадгүй. Үүнээс хэрхэн яаж сэргийлэх тухайгаа сайн бод.


Хилэнц (10/23-11/21)   

Чухал ажил хэрэг эхлэх, мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах, өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь таны карьерт эерэг нөлөөлөх боловч хамт олон, танилууд тань янз бүрээр ойлгоно. Таны төлөвлөсөн ажлыг нураах гэсэн хар санаатай хүн хажууд чинь байгааг анхаарч түүнээс болгоомжил.


Нум (11/22-12/21)

Гэр бүлийн харилцаа, найз нөхөдтэйгээ ширээ тойрон суух, эвлэрэх, чин сэтгэлээсээ уулзахад сайн өдөр. Гал голомтоо тохижуулахад онцгой сайн үе. Гэр ахуйн асуудлууд баяр баясгалан болон хувирна. Худалдан авалт бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг гэр бүл найз нөхдөдөө зориул. Хэрвээ танд гэнэтийн бэлэг ирвэл түүнийг хэнээс ирснийг тогтоох гэсний хэрэггүй. Эзэн нь хажууд чинь байна.


Матар (12/22-1/19)

Та хайр дурлалаас болон шатаж биеийн болон материаллаг нөөцөө барна. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотнынхонтойгоо хуваалц. Сэтгэл санаагаар унж магадгүй. Таны сайхан сэтгэл гайхширсан аашаар солигдон эрч хүч нь дотоод сэтгэл санааных, идэвхтэй байдал нь таныг хүрээлж буй хүмүүсийн харилцаатай хамаатай байна. Сүм хийд руу явж ганцаараа байх эсвэл дуртай зүйлээ хийгээрэй.


Хумх (1/20-2/18)

Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ажил дээрээ байх аргагүй болж мэднэ. Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Өнөөдөр эртхэн гэртээ харихыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгнийг байлгахаа мартав. Ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай, мөн сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Танд урт удаан хугацааны амралт хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Мэргэжлийн эсвэл хувийн ажлаар алс хол явна. Тэнд таныг хуучин нөхөд танилууд тань баяртай угтана. Өвчтэй хүмүүс өнөөдөр эрүүлжих нь. Өөрийн өвчний тухай аль болох бага ярь. Тэгвэл та түргэн эдгэрнэ. Таны зөн совин их хүчтэй байх бөгөөд дэлхий ертөнцийг таньж мэдэх гэсэн хүслээ хаях хэрэггүй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш