logo
Ливийн  150 тэрбум орчим доллар гадны улсуудад хадгалагдаж байна

Ливийн 150 тэрбум орчим доллар гадны улсуудад хадгалагдаж байна

2011/10/24
Каддафи Ливийн засгийн эрхэнд байхдаа их хэмжээний мөнгийг гадны улсуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулжээ. АНУ-д 37 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө байсныг Нэгдсэн Улсын эрх баригчид битүүмжилсэн. Түүнээс 700 сая долларыг нь НҮБ-ын зөвшөөрлөөр АНУ, ҮШЗ-ийн дайчдыг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн.  НҮБ зөвшөөрч, Ливийн шинэ засгийн газар албан ёсоор хүсэлт гаргасны дараагаар үлдсэн мөнгийг Ливийн талд шилжүүлэх юм байна. Гадны өөр улсуудад хэр их хэмжээний хөрөнгө хадгалагдаж байгааг тооцоход хүндрэлтэй байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 150 тэрбум орчим долларын хөрөнгө гадны улсуудад хадгалагдаж байгаа гэсэн тооцоог гаргажээ. Каддафгийн гэр бүл Голдман Сакс, HSBC, Их Британи-Арабын арилжааны банк, Сахара зэрэг банжуудад  20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна Каддафи гадны улсуудад 64 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Италийн хамгийн том санхүүгийн байгууллага болох Юникредит банкны хөрөнгийн хоёр хувь, Финмеканика банкны хоёр хувь нь Ливийн мөнгө юм байна. Германы Химийн үйлдвэрийн акул болох BASF-ын хөрөнгийн тал хувь нь Ливийн хөрөнгө. Мөн Германы электроникийн  SIEMENS компанид 531 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Финландын алдарт Нокиа компанид мөн Ливи улс олон сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. АНУ-ын Женерал Электрик, Катерпиллар, Халлибуртон, Ексон Мобил, Сити Груп зэрэг коропрациудад Каддафи хөрөнгө оруулжээ. Ливийн шинэ засгийн газар сайн судалгаа шинжилгээ явуулж, Каддафигийн дэглэмийн үед гадагш хөрөнгө оруулалтад зарцуулсан мөнгийг хяналтандаа авах нүсэр ажил үлдээд байгаа юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш