logo
Осаматай төстэй царайтай хүний аминд халдах гэж завдаж байжээ

Осаматай төстэй царайтай хүний аминд халдах гэж завдаж байжээ

2011/10/24
Зартай алан хядагч Осама бин Ладаныг 10 гаруй жил мөрдөж, хайж байхдаа Америкийн Холбооны Мөрдөх Товчооноос (ХМТ) компьютерийн аргаар Осамагийнн дижитал таамаг зургийг гаргажээ. Нэгэнт л Осама хаана байгаа нь тодорхойгүй, амьдаар нь харсан хүн байхгүй болохоор Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд Осама ийм дүр төрхтэй болсон байж магадгүй гэж үзэн таамаг зураг гаргажээ. Шинээр гаргасан дижитал зураг Осаматай төстэй болсон хэдий ч сонирхолтой нь таамаг зураг Испанийн улс төрч Гаспа Ямазарагийн төрхтэй яг адилхан болчихжээ. Холбооны Мөрдөх Товчоо санаандгүйгээр Испанийн улс төрчийн төрхтэй адил зураг гаргачихсан юм. Түүгээр барахгүй ХМТ Гаспа Ямазарагийн зургийг интернетээс олж аван зартай алан хядагчийн толгойг авчирсан хүнд 25 сая доллар өгнө гэсэн зар гаргажээ. Мөнгө олох гэсэн этгээдүүд Испанийн улс төрч Гаспа Ямазарагийн амь насанд халдах гэж хэд хэдэн удаа оролдсон байна. Гаспагийн ярьж байгаагаар түүний зургийг андуурч тавьсандаа ХМТ уучлал гуйхын оронд Аль-Кайдагийн өөр нэг удирдагч асан Батия Абарахманыг эрэн сурвалжилж байна гэсэн зарандаа дахин түүний зургийг байрлуулжээ. Батия Абарахманыг Афганистанд байхад нь Америкчууд нисгэгчгүй онгоцоор устгасан юм. 25 сая доллараас болж толгойгоо алдчих дөхсөн, зартай алан хядагчидтай адилхан төрхтэй Испани улс төрч одоо ХМТ-оог андуурч өөрийнх нь зургийг ашигласнаас нь болж шүүхэд өгөхөөр зэхэж байгаа юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш