Сурын талбай
09.00 цагт: Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ.
ЭМСЯ
11.00 цагт: Улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар Хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 86885060, 264923
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11.00 цагт: МАХН “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн булхай, луйвартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэнэ.
НЗДТГ
11.00 цагт: Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хороо, Японы Тоёота компани хамтран үндэсний бөхийн барилдааны бай шагналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88781218 325044
"Blue Sky" зочид буудал
11.00 цагт: Топаз танхимд (3 давхарт) Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнг танилцуулна. Арга хэмжээнд Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрт элчин сайд Эд Жагер, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Диане Фернандез болон төслийн мэргэжилтнүүд оролцоно. Энэ үеэр мөн төрийн байгуллагын ил тод байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий мэдээллийн санг багтаасан khamtdaa.mn цахим сайтын нээлт болно.
Хил хамгаалах ерөнхий газар
11.20 цагт: “Рио-2016” олимпийн наадамд хилчдээ төлөөлөн оролцох хилчин тамирчид болох Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга МУГТ С.Батцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, Жүдо бөхийн ДАШТ-ний хүрэл медальт МУГТ Д.Сумъяа, Азийн наадмын боксын аварга Д.Отгондалай, Жүдогийн 66 кг жингийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг, Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин, спортын мастер Д.Гантулга нарыг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, хамт олон хүндэтгэл үзүүлэн хүлээн авна.
"Mонгол ньюс" Мэдээллийн төв
11.00 цагт: “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгнө.
11.30 цагт: “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: АН-ын Үүрүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
АСЕМ-ын Мэдээллийн төв
12.00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” 7 дугаар сарын 13, 14-нд Улаанбаатарт болохтой холбогдуулж зохион байгуулагч Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ. Утас: 99090339, 86565055, 88989878
12.40 цагт: АСЕМ-ын дагалдах хурал болох Ази Европын Түмний 11-р чуулганы үр дүн болон чуулганаар батлагдсан тунхаглалын талаархи мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хуралд "AEPF" үндэсний болон олон улсын зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцоно. Утас: 94999598
Онцгой байдлын ерөнхий газар
12.00 цагт: Сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 99007969, 99249813, 99809004, 262073