logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.07.08/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.07.08/

2016/07/08

Сурын талбай

09.00 цагт: Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа болно.


“Blue sky” зочид буудал

08.30 цагт: ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурал эхэлнэ. Утас: 99045949.


МҮЭХ

10.00 цагт: Шинээр бүрдсэн УИХ, Засгийн газарт Иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хүргүүлэх болсонтой холбогдуулж МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн төлөөллүүд оролцоно. Утас: 88007709


НМХГ

10.00 цагт: Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын авч хэрэгжүүлэх ажил, хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 91887887


Хууль зүйн үндэсний хүрээлэн

11.00 цагт: “Мэргэн сайд Агданбуугийн Амар” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаа болно.


Төв цэнгэлдэх хүрээлэн

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмын бэлтгэлтэй танилцана. Утас : 88781218, 325044.


ХХААЯ

11.00 цагт: Тариалалт болоод цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас 99072224, 98811400.


УДБЭТ

11.00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 99928138


Corporate hotel

11.00 цагт: Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны хурал болно. Хуралд 10 гаруй орны бүртгэл санхүүгийн мэргэжилтнүүд оролцож, мэргэжлийн хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88086225


MN Мэдээллийн төв

11.30 цагт: Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.


Төрийн ордон

14.00 цагт: Монгол-Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган A зааланд болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно. Утас: 91004353


"Туушин" зочид буудал

16.40 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ГХЯ, Ази Европын сан, Конрад Аденойрын сангаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт”-ын хаалтын ажиллагаа болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш