Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 8. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, Гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хордлого авах магадлал өндөр. Зарим этгээд хоол унд танд тус болохоосоо ус болно. Шинжилгээнд орвол зүгээр. Өөр дээрээ туршилт бүү хий. Хоол ундандаа өвөрмөц байх гэж бүү оролд. Магадгүй өнөөдөр хол явахад хүрэх чухал мэдээ дуулна. Ямар нэгэн асуудалд эрсдэлтэй яаран шийдвэр гаргах хэрэггүй. Хайртай хүндээ ухаантай ханд, сэтгэл гундуу байх нь бүхнийг дордуулж болзошгүй. Өдрийн хоёрдугаар хагасыг агаарт өнгөрөөхийг хичээ. Цэцэрлэгт хүрээлэнд аялж болно.
Үхэр (4/20-5/20)
Дотоод эрх чөлөөгөө олох өдөр. Таны бусдыг татах чадвар шинэ танилуудтай болгож, шаардлагатай холбоо тогтооход тусална. Шийдэмгий, туйлбартай зан тань эрх мэдэлд буулт хийхэд хүргэнэ. Энэ өдөр бичиг баримт хөөцөлдөх, бүрдүүлэх, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд тун сайн байна. Найз нөхөдтэйгөө харилцах болон багаар хичээллэхэд ашигтай байна. Хэн нэгнийд зочлохоор явах аль эсвэл зочид хүлээн авахад таатай сайхан байх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр уран зохиол яруу найргийн салбарт ажилдаг хүмүүсийн аз ивээнэ. Боловсрол эзэмших, сургалт дамжаанд суралцах хүсэлтэй хүмүүст тааламжтай байна. Чин сэтгэлийн харилцаа, таны сэтгэл татам дүр төрх, бодол эргэцүүлэл амьдралд амжилт олоход тус болно. Түүнчлэн зодоон цохион, маргаан мэтгэлцээн зүүдэлбэл баяжихын дохио.
Мэлхий (6/22-7/22)
Сонголт хийх, өрнөж буй үйл явдлын мөн чанарыг олж харах өдөр. Мөн таны бүх талын хатуужлыг шалгана. Түр зуур саад бэрхшээлийг нэр төртэйгээр даван туул. Бүх талаар өөрийгөө өөдрөг байлга. Та үүнийг чадах болно. Хамтрагч, даргатайгаа харьцахад хүндрэл үүснэ. Энэ өдрийн таагүй явдап залуу гэр бүлд бага зэрэг эмх цэгцгүй байдал үүсгэнэ.
Арслан (7/23-8/22)
Та өнөөдөр олон хүн цугласан газарт очвол таныг гайхалтай энерги нөмрөн авна. Гэхдээ иймийн тулд өөрт оногдсон ажлаа дуусгаад бичиг баримтаа цэгцлэх хэрэгтэй бөгөөд таныг эрсдэл дандаа дагаж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Гэнэн итгэмтгий зан болон өгсөн амлалтаа биелүүлээгүйн улмаас дараа нь харамсч, нулимсаа урсгаж болзошгүй. Гэр бүлийн уур амьсгал хэвийн. Хайр сэтгэлийн харилцаанд дэвшил ажиглагдана. Харин та бусдаас онцгой байж чадсанаар өөртөө бахдам сайхан зөв энергийг хуримтлуулж чадна. Магадгүй та өнөөдөр шагнал авах байх.
Охин (8/23-9/22)
Сайхан өдөр. Огноо, цаг хугацааны тухай та сүсэг бишрэлтэй ч барьж, хяналттай хандах юм бол энэ өдөр маш сайхан өдөр болно. Бусадтай санал солилцохдоо анхааралтай бай. Дараагийн хэдэн өдөрт хайр дурлалын амьдралдаа биелэшгүй зүйлд бүү санаарх. Гэхдээ энэ үе янаглал, хүсэл эрмэлзлийн нарийн мэдрэмж бүхий тогтвортой, найдвартай байдлыг хадгалах ёстой. Чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ хөгжим, дүрслэх урлаг эсвэл бүжиг сонго.
Жинлүүр (9/23-10/22)
Үзэл бодол, ажил, хүсэл хөдөлгөөнд орно. Шинэ үзэл санаа дэвшүүлж шинэ орчинтой болно. Хүмүүстэй харьцаа сайжруулах нь ур чадвар үнэлэгдэнэ. Материаллаг байдал сайн. Та өөрийн төлөвлөгөө болон санаагаа өөртөө хадгалах нь зүйтэй. Таны шинээр хиж эхлэх ажлууд танд сонирхолгүй байх боловч шинэ танилууд танд шинэ санаа өгч, боломжуудыг нээж өгнө.
Хилэнц (10/23-11/21)
Дарамттай өдөр. Харилцааны асуудал, чиг хандлагаа хэлэлцэхэд таныг шахаж шаардаж болох юм. Таны шийдэмгий, өөрийн бодолтой зан чанар чинь эргэлдэж, банкны үлдэгдлээ нэмэгдүүлэх талаар зарим арга хэмжээг авах тухай бодлогоширно. Түншүүдтэйгээ харилцах харилцаа бүтэмжтэй сайн байна.
Нум (11/22-12/21)
Төрөлхийн бүтээлч байдлаараа олныг гайхшруулна. Мөн өөрийн ур чадвар болон туршлага дээр үндэслэн шинэ ажлыг амжилттай хийж гүйцэтгэх боломж олдоно. Ажлын орчин тойрондоо анхаарал тавьж тохижуулах нь хамтран ажиллагсдад тань дэм өгч ажиллах таатай орчинг бүрдүүлэх болно. Хайр дурлалд тань сайхан үе тохиож байна. Хосууд хамт байж цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Туршилт сорилтын өдөр болно. Нөлөө бүхий хүмүүсээс хэн нэгэн нь таны байр суурийг шалгаж магадгүй байна. Та тэдэнд ийм үйлдэл гаргахаар сэтгэгдэл төрүүлсэн байх тул үүнд бэлэн байж аливаад сандралгүй тайван байх хэрэгтэй. Бусдын санаа бодлыг тааж чадах авьяастай болохоор та санасан зорьсондоо удахгүй хүрнэ. Гэхдээ таны нэр төр бага хэмжээгээр сэвтэхийг үгүйсгэхгүй байна.
Хумх (1/20-2/18)
Ийш тийш үсчсэн хөнгөн хийсвэр зан, бүхнийг нэг дор шийдэх гэсэн санаархал эцэстээ алдаа гаргах, сэтгэл санааны хямралд автахад хүргэж болзошгүй. Сэтгэлээр бүрмөсөн унах эсвэл төлөвлөгөөгөө орвонгоор нь өөрчлөхөд хүргэсэн таагүй мэдээ хүлээн авах бололтой. Од эрхсийн таагүй хөдөлгөөн таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Эхэлсэн бүх ажлын явцыг удаашруулах гэнэтийн бэрхшээл тохиох магадлалтай.
Загас (2/19-3/20)
Идэвхтэй өдөр. Таны санхүү өсөх болно. Шагнал, ивээн тэтгэгчийн гэрээ хэлэлцээр эсвэл ажлаасаа гадуур хийдэг бизнес тань таны бодож байснаас илүү ашиг авчрах бөгөөд мөнгөө тэнцвэржүүлэх чухал ач холбогдлыг танд өгнө. Энэ өдрийн сайхан энерги хайртай хүндээ, гэр бүлдээ хандах сэтгэл хөдлөлийг тань өсгөх болно. Одооноос эхэн хүртэл гэртээ хүн урьж хөгжилтэй байх нь танд ашигтай ч байж болох юм.