Секс Трафикинг буюу бэлгийн мөлжлөг нь XXI зууны боолын нийгэм болоод байна. Камбожийн алс бөглүү газар байдаг тосгонд амьдардаг хүүхдүүдийн амь насанд баталгаа алга болжээ. Ажил байхгүй, өрхийн орлогогүй тосгоны оршин суугчид бага насны охидыг ангуучилж, том хотод аваачин худалддаг байна. Европын голдуу гадны жуулчид болон аялагчид тэнд очин, бага насны охидуудаар үйлчлүүлдэг аж. Шигүү байршилтай хуучин модон байшингуудын дундах нарийн гудамжинд бага насны охид зогсдог бөгөөд гэмт этгээдүүд тэнд насанд хүрээгүй охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байна. Гол үйлчлүүлэгчид нь гадаадын хүмүүс байдаг аж. Үйлчлүүлэгчид модон саравч болгоноор хэсч таалагдсан охиноо сонгож аваад зочид буудал, эсвэл дэн буудалд ордог байна. Тэд үнэн дээрээ тохиролцож чадвал охидыг хоногоор, 7 хоногоор сараар ч авч болдог гэнэ. UNICEF-ийн гаргасан судалгаагаар Камбожийн нийт бие үнэлэгчдийн 35 хувь нь буюу 15 мянга нь 16-гаас доош насны охид байдаг байна. Тэднийг мөлжиж байгаа хүмүүс нь голдуу хөрш Вьетнамчууд байдаг. Мөн Вьетнамчууд Камбож эрчүүдийг зарж борлуулж, хүчээр хүнд хүчир ажил хийлгэдэг байна.
Shuum.mn
Shuum.mn