Архангай аймгийн ИТХ нь 39 суудалтай бөгөөд 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН 13, МАН 26 суудал авсан байна. Шинээр аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Өсөхбаяр нь Батцэнгэл сумын Засаг даргаар 2008-2012 онд, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга 2012-2016 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан. Малын эмч мэргэжилтэй. Засаг даргад нэр нь дэвшигдсэн Булган сумын харъяат Ц.Мөнхнасангийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуульд аймгийн төвийн нэгдүгээр багаас нэр дэвшиж ялалт байгуулсан. 2012-2016 онд аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэй.
Өнгөрсөн дөрвөн жилд Архангай аймгийн Засаг даргаар ажилласан Д.Бат-Эрдэнэ тус аймгийн боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг их хийж, боловсролын салбар дахь амжилтыг 10 гаруй байраар урагшлуулж, аймгийн төвийн өнгө төрхийг шинэчилж хөгжүүлсэн билээ.