logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2016/07/19

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 19. Ангараг гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 15. Ангараг гараг.  Суулга одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага:
Төрөхүй
Суудал:
   Хий

Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Идэвхитэй бүтээлч өдөр. Оюун санаа, уран бүтээл, сексийн чадавх аажмаар нэмэгдэнэ. Хосуудын харьцаа сайжирна. Төлөвлөгөө зохиох, нийгмийн үйл хэрэгт оролцох, шинэ танилтай болоход тааламжтай. Энэ бүгд удаан хугацаанд үргэлжилж цаашдаа албан тушаал ахих, мөнгөтэй болох үндэс суурь болно. Таны нямбай, ажил хэрэгч чадвар амжилт авчирна. Таныг ажил хэргийн амжилт хүлээж байна.
 


Үхэр (4/20-5/20)

Энэ ордныхон зөн билэг ихтэй хүмүүс байдаг. Энэхүү зөн билгээрээ бусдад туслах эрмэлзэл давамгайлдаг. Харьцаа холбоо тань урьдынхаасаа ч илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим хүмүүс тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх зэргээр сэтгэл санааны дэмжлэгийг бусдад өгнө. Та эрүүл мэндийн байдалд анхаарч өөрөө юм уу гэр бүлийн чинь хэн нэгний шаналж буй архаг өвчний тухай судлах болно. Амарч тайвшрах цаг гаргаж уналтанд орохоос сэргийл.


Хамтатгах (5/21-6/21)

Хувийн төлөвлөгөөгөө арай гэж эхэлнэ. Шинэ санаа танд урам зориг, боломж авч ирэх бололтой. Орчноо өөрчилж засвар хийн гэр орноо илүү зайтай, сайхан болгох санаагаа гэр бүлтэйгээ хуваалц. Тэд урам хугалахгүй, харин гайхалтай, үр дүнтэй бөгөөд өртөг зардал хэмнэсэн шинэ санаа санал болгох байх. Эсвэл бага мөнгөөр аялал хийх боломжийг хай. Урт хугацааны турш мөрөөдсөн хүсэл мөрөөдлөө биелүүлэх бүх боломжийг судал.


 Мэлхий  (6/22-7/22)   

Бизнесменүүд гадаадын компаний төлөөлөгчидтэй ирээдүйтэй уулзалт зохион байгуулна. Энэ нь ажил хэрэгт ихээхэн ашиг авч ирнэ. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Шинэ ажил эхлэхээс бүү ай. Хэрвээ та маш чухал ажил дуусгах ёстой бол яг одоо утсаа унтраагаад эхэл.


Арслан (7/23-8/22)   

Одоогийнхоо нөхөрлөлийн хүрээ, өргөжиж байгаа дээр анхаарал тавь. Бусдыг ятгаж зөвшөөрүүлэх чадвар чинь өсөж байна. Өглөөгүүр охинтойгоо, эгч дүүтэйгээ юмуу эмэгтэй найзтайгаа маргах асуудал гарч магад. Тиймээс эв найрамдлыг сахихын тулд буулт хийх, хамтран тохиролцоход бэлэн бай. Сэтгэгдэл төрүүлэм хувцасла. Чадах чинээгээрээ сайхан харагдаж өөртөө сэтгэл ханамжтай байх нь чухал, хэнтэй ч тааралдаж болно шүү дээ.


Охин (8/23-9/22)

Цаашдын хувь заяагаа олон талаас нь шийдүүлэх гэсний хэрэггүй. Учир нь таны хувь тавилангаар хүн амьдрахгүй. Харин өөрийн гэсэн бодолтой байж асуудалд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Таны ертөнцийг үзэх үзэл, амьдралд баримталдаг зарчимд өөрчлөгдөж болзошгүй. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай. Хэсэгхэн зуур амарснаар өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно. Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил.


Жинлүүр (9/23-10/22)   

Сэтгэл санаа тавгүйтэх, гутранги өдөр. Таагүй байдлыг хүндээр тусгаж авах тул бусад хүмүүсээс ирэх сөрөг энергээс зайлсхий. Үүний оронд эерэг энергитэй хүмүүс болон орчин нөхцөлөөр өөрийгөө хүрээлүүл. Байгалиас заяасан анагаах чадвараа ашиглан хүмүүст тусал. Уучлахад суралцаж таагүй сэтгэл хөдлөлдөө баригдахгүй байх хэрэгтэй. Цөхрөлд орсон үедээ найз нөхөд, хамт ажилладаг хүнээсээ зөвлөгөө авахыг хүсэхээс ичин бардам зан гаргах хэрэггүй. Ингэж чадвал амьдрал илүү хялбар болно.


Хилэнц (10/23-11/21)   

Дулаан хөнжлөөсөө сугарч босоход хэцүү байдагтай нэгэн адил аль болох удаан хугацаагаар үүрэндээ байж хүмүүсээс нуугдах нь илүү дээр ч байж магад. Таны хувьд ичээндээ орох нь тайтгаруулалт авчирдаг тул нэмэлт нойр танд толгойгоо сэргээж, шинэ өдрийг угтахад хамгийн хэрэгтэй зүйл байх болно. Тиймээс орчлон ертөнц танд өөрийн амьдралд чухал хүмүүстээ илүү цаг, энерги зориулах боломжийг олгож байна.


Нум (11/22-12/21)

Илүү хүчин чармайлт гаргалгүйгээр хувь заяагаа азтайгаар эргүүлэхийг хүссэн хүмүүст таатай цаг үе ирж байна. Ерөнхийдөө амьдрал тань тансаг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гайхамшгийн талбар болон хувирна. Гэнэтийн хувь тавилангийн эргэлт гарч ирнэ. Өнөөдөр энэ ордны бүсгүйчүүд зарим нэг нэрэлхэх байдал мөн дарамттай хариуцлагыг зайлшгүй биелүүлэх болно. Эрчүүд сонирхолтой санал хүлээж байна.


Матар (12/22-1/19)

Осолтой өдөр. Хэдийгээр өнөөдөр та азтай байх хэдий ч ажил төрөл болон бизнестэй холбоотой мөнгө санхүүгийн асуудлаар хүмүүстэй ярилцах хэрэггүй. Та хүсч байсан албан тушаалдаа орох бөгөөд энэ нь ирээдүйд танд маш их ашиг авчрах болно. Харин яг одоо цалингаа нэмүүлж, шагнал урамшуулал авах талаар найдах хэрэггүй. Хэрвээ та дэлгүүрээр хэсэх гэж байгаа бол зарим нэг төлбөр тооцоогоо төлсөн эсэхээ сайтар шалга. Эс тэгвээс төлбөрөө төлөөгүйгээс болж гэр бүлийн харилцаа таагүй уур амьсгалтай болох болно.


Хумх (1/20-2/18)

Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд танд тэвчээр, тайван амгалан байдал, хатуу тооцоо хэрэгтэй байна. Зарим хүмүүс өөрсдийгөө хөршдөө сэтгэл алдаад байгааг мэдэх бөгөөд яагаад зүгээр л очоод хаалгыг нь тогшчихож чадахгүй байгаа шалтгаанаа ойлгохыг хичээх болно. Зүүдийг эсрэгээр нь тайл. Айж байна гэж зүүдэлбэл ажилд өөрчлөлт гарна.


Загас (2/19-3/20)

Тайван байна. Бүх зүйл маш тайван тогтуун байна. Ажлаа дээшлүүлэхийг хүссэн хүмүүс уулзалт болоод шалгуурууд маш амархан байх болно. Cap одоо болтол таны ордонд байрласан хэвээр байна. Хувийн зарлагадаа санаа зовсны хэрэггүй. Амжилтаа дээшлүүлэхийн тулд та юү хийхээ мэднэ. Хайрын хувьд одтой байна. Хэлэлцээр хийж байхад тань таны өмнөөс бүх зүйлийг шийддэг зарим хүмүүс танд төвөг учруулна. Та багийнхаа ажилчдыг илүү их ажиллуулах хэрэгтэй ба та бүгдийн амжилтанд сайнаар нөлөөлөх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш