Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр орой эхэлсэн. Тус хурлаар Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай хэлэлцээд, 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хуралдуулахаар тогтлоо.
ҮЗХ-ны хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох, Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн ч зарим асуудлаа өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж завсарлалаа. Өнөөдөр ҮЗХ-ны хурал 11.40 цагаас эхлэх ажээ.