logo
“Рио-2016” олимпид оролцох Монголын тамирчдыг маргааш үднэ

“Рио-2016” олимпид оролцох Монголын тамирчдыг маргааш үднэ

2016/07/19

“Рио-2016” олимпын наадамд Монгол тамирчдыг үдэн гаргах ёслол энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно. Манай улсаас түүхэндээ байгаагүй олон тамирчин, тодруулбал, 40 тамирчин олимпын эрхээ тулалдан байж аван, өрсөлдөх гэж байна. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья:

1.Жүдо - 13 эрх

2.Чөлөөт - 10 эрх

3.Бокс - 6 эрх

4.Хөнгөн атлетик - 5 эрх

  1. Буудлага - 3 эрх
  2. Байт харваа - 1 эрх
  3. Хүндийг өргөлт - 1 эрх
  4. Таеквондо - 1 эрх
  5. Усанд сэлэлт - 2 тамиричин цагаан хуудсаар орно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш