logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016/07/20

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 16. Буд гараг.  Элдэв тэнгэртэн одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага:
Сэрэхүй
Суудал:
   Хий

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эрч хүчний шинэ эх үүсвэр олох, оюун бодлоо цэвэршүүлэх өдөр. Оюун санааны тогтворжилт тайван амгалан байдал сэргэнэ. Од эрхэс хамтрагчийнхаа сайн чанаруудыг эрүүлээр дүгнэж хий хоосныг бодит зүйл болгон харахгүй байхыг зөвлөж байна. Таны хуучныг баримтлагч зан, өөрийн зуршлыг хаяхгүй байх хүсэл зарим танилуудаас тань хөндийрүүлэх боловч олон таагүй явдлаас сэргийлэх болно. Идэвхтэй амралт, аяллын өдөр болж хүүхдүүд тань баярлах болно.
 


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр бол таны хувьд сэрэмжтэй байх өдөр. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө таны эсрэг явуулга хийх магадлалтай. Та сэтгэл санааг тань зовоож буй зүйлийн талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Үд дөнгөж өнгөрөхөд чухал нөлөөтэй үйл явдал тохиолдоно. Амьдрал дээр хүн болгон тантай ижил санаа бодолтой байхгүй. Таны эргэн тойрны хүмүүс ч үүнийгээ тодорхой харуулах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл зовоосон асуудлаа шийдэж, эв найртай харилцаагаа буцаан авчрах болно. Бизнесийн гэрээ хэлцэлд өөрийн арга барилыг тодорхой ойлгуул. Зарчмын хувьд зөв асуудлаар тохиролцоонд хүч чадна. Хамт олон болон хамтран хичээллэдэг нөхдийн дундах харилцаа таагүй байгаад санаа зовних байх. Дотроо хадгалахын оронд уулзалтанд очин шийдвэрлэсэн нь дээр.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр эрүүл мэнд сайн байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл арга хэмжээ авахад сайн. Ингэж чадвал цаашид хэсэг хугацаанд ч болов эрүүл мэндэд санаа зовох зүйл тохиолдохгүй. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч насны зөрүү таны сэтгэлийг зовоох болно. Хэдийгээр энэ уулзалт таны өнгөрсөн хайр дурлалтай энэ зэрэгцэхгүй ч танд удаан хугацааны турш мэдрээгүй сайхан мэдрэмжийг өгөх болно.


Арслан (7/23-8/22)   

Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Уян хатан байдал бол өдрийг амжилттай өнгөрүүлэх түлхүүр. Таны хувьд маш их хүчирхэг үе ирнэ. Сэтгэл хөдлөлийн оргил үеийг мэдэх өндөр магадлалтай ба ямар нэг чухал зүйл тохиолдож болох юм. Ирэх долоо хоногт олон уулзалтууд гарах ба өөрийгөө аль болох сайнаар харуулахыг хичээ. Энэ үе бол хувийн өөрчлөлт хийхэд зөв зохистой. Хэрэв энэ өөрчлөлтүүдэд өөрийгөө бүр мөсөн өөрчлөхийг хичээ.


Охин (8/23-9/22)

Өнөөдөр та азтай одтой байна гэж чин үнэнээр хүсэж чадвал хүссэнээр чинь болно. Үүний тулд гадны нэгний тавьсан өгөөшинд оролгүй анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Бусдын зөвлөгөөг бүү сонс. Таны хэт итгэмтгий, гэнэн зангаас болж, мөнгөний гарз хохирол гарах төлөвтэй. Танд нэр хүндээ алдах мэт санагдах боловч энэ зүгээр бодол байх бөгөөд цаашид юу хийж болох болохгүйг сануулсан туршилт. Эрсдэлтэй алхам хийх, биеийн хэт ачааллаас зайлсхий. Энэ бүхэн таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ. Хайр сэтгэлд ан цав үүсэх магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Таатай өдөр. Ажлаа сайн хийснийхээ төлөө шан харамж авах нь таны урам зоригийг нэмэгдүүлж ирээдүйд сайн ажиллахад тань нөлөөлөх болно. Санамсаргүй байдлаар хамт ажилладаг хүнтэйгээ дотно харилцаанд орж магадгүй. Гүнзгий харилцаанд орохоосоо өмнө бие биенээ сайн таних хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

 


Хилэнц (10/23-11/21)   

Энэ бол сансар огторгуй дахь гэгээлэг бөгөөд завгүй өдөр. Таныг жолоодогч сар хэд хэдэн гариг хоорондын харилцаанд орно. Уран бүтээл хийх, тусгай төсөл дуусгах хэрэгтэй байгаа хүмүүст аз тохионо. Үйл ажиллагаагаа явуулахдаа нэг минутыг ч бүү алд. Янаг амрагийн явдал нэг их одтой байхгүй. Үд хэвийх алдад сэтгэл чинь таагүй болж болох юм. Ялангуяа хамтын мөнгийг хэрхэн зарцуулах асуудлын тухай, хайртай хүнээ өмчлөх сэтгэл чинь илэрч болох тул алхам бүрээ хянаж, хардах сэтгэлийг тэвч.


Нум (11/22-12/21)

Шинэчлэлийн өдөр. Олон хүмүүст шинэ зорилго тавин, өөртөө хариуцлага үүрнэ. Энэ нь хүүхэдтэй болох төлөвлөгөө байж ч магад. Гэр бүл төлөвлөлт гэдгийг мэддэггүй хүмүүс үүнийг харин маш амжилттай хэрэгжүүлнэ. Урдаа тавьсан зорилгыг биелүүлэхийг шаардсан мөн шинжлэх ухаан, өөрийн танин мэдэх өдөр. Ажил дээрх гэрээ хэлэлцээр эсвэл үнэт зүйлстэй анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Эдгээр зүйлсээс таагүй асуудал гарч магадгүй. Гэхдээ танд байгалиас заяасан мундаг авьяас байдаг тул ямарч асуудлаас төвөггүйхэн гарч чадна.


Матар (12/22-1/19)

Маш сайн өдөр. Өнөөдөр таны хийсэн ажлын үр дүн гарч, шагнал урамшуулал хүртэх болно. Энэ ордныхон бусдад хамгийн их тусалдаг хүмүүс байдаг. Та ч гэсэн тэдний нэг учраас бусдад чадах чинээгээрээ туслаарай. Яг одоо албан тушаал ахих нь таны хамгийн гол зорилго байх болно. Мэдлэг боловсрол ур чадвараа дээшлүүлэхийг асар их хүсч буй хүмүүсд энэ зорилгоо биелүүлэх боломж олдоно. Хичээл заах, илтгэл тавих, худалдаа наймаа хийх зэрэг нь таны ярих болоод сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд тусална.


Хумх (1/20-2/18)

Од гарагсийн таагүй нөлөөлөл дор өнгөрөх ирэх өдрүүдийн туршид удирдлагатайгаа маргалдах магадлал өндөр байна. Тиймээс даргатайгаа аль болох эелдэг байж татварын хүмүүстэй маргалдах хэрэггүй. Хамт ажиллагсадтайгаа ч маргалдах магадлал өндөр байна. Ихэвчлэн таныг шахаж шаардсан үед л хүмүүс аливаа зүйлийг таны хүссэнээр хийдэг гэдгийг сана. Аливаа таагүй харилцаанаас аль болох холуур байхыг хичээгээрэй.


Загас (2/19-3/20)

Шударга. Таныг хүрээлэн буй хүмүүсээс болж та бага зэргийн тав тухтай байдлаа алдаж болзошгүй. Од эрхсийн байрлал нь таны санхүүтэй холбоотой бүх зүйлд нөлөөлнө. Та урсгал зардлаа маш амархан нөхөж чадна. Жижиглэн худалдаа нь таны мөнгө олох таатай арга байж болно. Таны төсөв сайн бүрдэж чадвал энэ нь тийм ч муу зүйл биш юм. Та дэлгүүрээр хэсэхдээ хэн нэгний үгэнд орж хэрэггүй зүйл худалдан авч мөнгөндөө хохирол учруулна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш