Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн төслөө зөвшилцөхөөр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Засгийн газрын бүтэц Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон 13 яамтай байхаар төлөвлөсө байна.
Үүнд:
1. Монгол Улсын Ерөнхий сайд
2. Монгол Улсын Шадар сайд
3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Үндсэн чиг үүргийн яам:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2. Гадаад харилцааны сайд
3. Сангийн сайд
4. Хууль зүй, дотоод хэргийн сайд
Чиглэлийн яам:
1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2. Батлан хамгаалахын сайд
3. Барилга хот байгуулалтын сайд
4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
5. Зам тээврийн сайд
6. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
7. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
8. Эрчим хүчний сайд
9. Эрүүл мэндийн сайд
Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгснөөр Засгийн газрын бүтцийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ерөнхий чиг үүргийн яам байна. Харин Батлан хамгаалах, Барилга хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Зам тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чиглэлийн яамд байхаар зааглажээ.
Эндээс харвал, хэд, хэдэн яамдыг нэгтгэх сураг гарсан нь батлагдаж байна. Тодруулбал, Хөдөлөмөрийн яамыг Нийгмийн хамгааллын яамтай нэгтгэсэн бол Аж үйлдвэрийн яамыг хоёр хувааж, хүнд үйлдвэрлэлийн салбарыг нь Уул уурхайн яаманд, хөнгөн үйлдвэрлэл нэрийн дор жижиг дунд үйлдвэрлэлийг Хүнс хөдөө аж ахуйн сайдад хариуцуулахаар болж, зураглажээ.