logo
Нэр нь тодроод байгаа аймгийн засаг дарга нар

Нэр нь тодроод байгаа аймгийн засаг дарга нар

2016/07/20

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр буюу 18-нд хуралд аймгийн Засаг дарга нарын нэрсийг хэлэлцлээ. Аймгийн засаг дарга нараас дараах нэрс одоогоор тодроод байна.

 

Аймаг

Засаг дарга

Архангай Ц.Мөнхнасан
Баян-Өлгий А.Гиламхан
Баянхонгор Г.Батжаргал
Булган М.Ариунболд
Дорноговь Т.Энхтүвшин
Дорнод М.Бадамсүрэн
Говьсүмбэр Г.Батсуурь
Орхон Д.Батлуг
Өвөрхангай Г.Ганболд
Өмнөговь Н.Наранбаатар
Сэлэнгэ Ш.Оргил
Увс Д.Батсайхан
Ховд Д.Галсандондог
Хөвсгөл Л.Ганболд
Хэнтий Н.Ганбямба
Төв Н.Батжаргал

Наадмын өмнөхөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Говьсүмбэр, Дорноговь аймгийн засаг дарга нарыг томилсон. Харин Удирдах зөвлөлийн хурлаар нэр дэвшсэн бусад дарга нарын нэрсийг Ерөнхий сайд батлан, томилох хуультай. Хэрэв Ерөнхий сайд томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:

  • дээд боловсролтой;
  • төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • ялгүй байх.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш