logo
УИХ –ын гишүүн Я.Батсуурь салхин сэнсэн шахуургыг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна

УИХ –ын гишүүн Я.Батсуурь салхин сэнсэн шахуургыг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна

2011/10/24
Байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхайн буруу үйл ажиллагаанаас шалтгаалан сүүлийн жилүүдэд хөдөөд ялангуяа говьд бэлчээрийн усан хангамжийн асуудал малчдад тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг билээ. УИХ-ын гишүүн Я.Батсуурь АНУ-ын “Ironman windmill” компанитай хамтран Говьсүмбэр, Дорноговь аймгийн сумдад 36 салхин сэнсэн нийлүүлсэн байна. Энэхүү салхин сэнсэн шахуургыг дэлхийн олон оронд ашигладаг бөгөөд цахилгаан, шатахуун шаарддаггүй зөвхөн салхины хүчээр ажилладаг, эвдэл багатай, урт хугацаанд тасралтгүй ажилладаг зэрэг давуу талтай орчин үеийн шилдэг технологи юм. Сэнсэн шахуургыг нийлүүлсэн Америкийн “Ironman windwill” компани 100 жилийн баталгааг өгч байгаа юм. Энэхүү салхин сэнсэн шахуургыг газар тариалан мал аж ахуй эрхлэдэг олон оронд түгээмэл хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ, Өвөрмонголд амжилттай туршигдсан байна. УИХ гишүүн Я.Батсуурийн санаачлагаар Монголд анх удаа нэвтрүүлж байгаа энэ салхин сэнсийг эхний ээлжинд түүний сонгогдсон Дорноговь, Говьсүмбэр аймгийн малчид ногоочдын хэрэгцээг хангахаар нийлүүлж ойрын үед “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд тал хээр, говийн бүсийн малчид тариаланчдыг хангах юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш