Сирид амьдардаг нэгэн хүчтэй эр дүүрэн зорчигчтой галт тэргийг чиржээ. Түүний хэлснээр галт тэрэг 100 тонн гаруй жинтэй байсан гэнэ. Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоо орших Кадам төмөр замын буудал дээр маш олон хүн Аднан Исмэйл ал-Авадыг эр бяраа сорихыг харахаар цуглажээ.
Хүмүүс түүнийг өөрийнх нь хэлснээр 100 тонн гаруй жинтэй галт тэргийг чирэхийг нь харахаар ирсэн байна.
"Галт тэрэгний урт нь 20 метр, жин нь 2.5 тонн, гэхдээ ямар нэг зүйлийг чирэхэд улам хүнд болдог, тиймээс галт тэрэг 100 тонн гаруй жинтэй болж байгаа юм" хэмээн Авад хэлжээ.
Чирэхэд зориулсан бэхэлгээг өмсөж, галт тэрэгний зам дээр бэлэн байдалд орсныхоо дараа тэрээр галт тэргийг байрнаас нь хөдөлгөхөөр хүчээ гаргаж эхэлсэн байна. Ийнхүү галт тэрэгний дугуй өнхөрч эхлэх үед тэрээр цааш нь чирж дөнгөжээ.
Кадам төмөр замын буудлын нэгэн инженер галт тэргийг ингэж чирэхэд итгэмээргүй их хүч шаардлагатайг хэлжээ.
"Хамгийн хэцүү нь галт тэргийг хөдөлгөх, үүнд маш их хүч хэрэгтэй, 100 морьны хүчээс илүү хүч" хэмээн Мохамад Юссеф ярьсан байна.
Э.АМАР