Монголын бизнесийн ертөнц, тэр дундаа барилгын салбарт “Сөүл”-ийн Болороо нэрээрээ алдаршсан Д.Өнөболор хэмээх бүсгүйг дээдсийн хүрээнийхэн дунд түүнийг андахгүй биз ээ. Монголд хамгийн анх үнэ өртөг өндөр, дээд зэргийн стандарт бүхий хотхон болох “Royal castle”, Зайсан дахь “Green villa” зэрэг хотхонг Дархан цаазат Богд уул, Зайсангийн аманд хэдийн авилгалаар үнэтэй хороолол босгосон газрын наймааны загалмайлсан эх.
Д.Өнөболор говь нутгаас гаралтай хөдөөний охин МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийн солонгос хэлний анги дүүргэсэн бөгөөд сургуулиа төгсөөд нэгэн Солонгосын компанид орчуулагчаар орж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Тус компани нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах “Туяа” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Солонгосын иргэн Лигийн компани байв. Удалгүй солонгос бизнесмэн эрд Д.Өнөболор ажил мэргэжлийн ур чадвараараа төдийгүй бүсгүй хүнийхээ хувьд таалагдаж, тэд хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Улмаар нэрээ “Сөүл” болгон өөрчилж тус ресторанд тухайн үеийн Монголын төр засгийн томчууд, хууль хүчнийхэн нууц уулзалтаа хийдэг газар нь болов.
Цаашлаад тэд “Мантууш” хэмээх компани байгуулж, барилгын салбарт ханцуй шамлан оров. Арга, заль нь хэтэрсэн энэ бүсгүй жирийн орчуулагчаас барилгын том компанийн гүйцэтгэх захирал хүртлээ дэвшиж хэд хэдэн элит хотхон барьж, сүүлд Солонгос эрээ Монгол залуугаар сольсон.
Ийм нэгэн амьдралын түүхтэй товчхондоо Солонгосчуудын бизнес Монголд цэцэглэхэд гүүр болсон энэ бүсгүй "Газрын наймааны загалмайлсан эх" атал "Мэргэжлийн" гэх тодотголтой шинэ засгийн газрын БХБЯ-ны сайдаар нь ажиллах боллоо. Угтаа эдийн засгийн гол хөшүүрэг болсон энэ салбарыг ийм хүн удирдана залах болсон гэхээр барилгын салбарын цаашдын ирээдүй бүрхэг болох нь лавтай биш гэж үү.