logo
Монгол Улсын Засгийн газрын 11 сайдыг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 11 сайдыг томиллоо

2016/07/25

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гарагийн орой Байнгын хороодын хуралдааны дараа эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр доор нэр дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Сандагийн Бямбацогтыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Нямтайширийн Номтойбаярыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Жамъянсүрэнгийн Батсуурийг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Цэдэвийн Дашдоржийг нэр дэвшүүлсэн байна.

Дээр дурдсан хүмүүсийн Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадварыг харгалзан нэр дэвшүүлсэн хэмээн Ерөнхий сайд онцолсон.

Засгийн газрын гишүүдээр томилуулах саналыг харьяалагдах Байнгын хороод хэлэлцэн дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан Байнгын хороодын санал, дүгнэлт, Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулсан юм.  

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн,

98.5 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар
98.5 хувийн саналаар Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар

95.3 хувийн саналаар Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар
95.3 хувийн саналаар Жамъянгийн Мөнхбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар

95.3 хувийн саналаар Дуламсүрэнгийн Оюунхорол Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар
5.3 хувийн саналаар Дуламсүрэнгийн Оюунхорол Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар

90.6 хувь нь Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар90.6 хувь нь Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар

93.7 хувь нь Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар
93.7 хувь нь Цэндийн Мөнх-Оргилыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар

95.1 хувь нь Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар
95.1 хувь нь Баттогтохын Чойжилсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар

94.9 хувийн саналаар Сандагийн Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар
94.9 хувийн саналаар Сандагийн Бямбацогт Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар

94.8 хувийн саналаар Нямтайширийн Номтойбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар
94.8 хувийн саналаар Нямтайширийн Номтойбаяр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар

83.6 хувийн саналаар Жамъянсүрэнгийн Батсуурь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар
83.6 хувийн саналаар Жамъянсүрэнгийн Батсуурь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар

94.7 хувийн саналаар Дангаагийн Ганбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар
94.7 хувийн саналаар Дангаагийн Ганбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар

96.5 хувийн саналаар Цэдэвийн Дашдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо.
96.5 хувийн саналаар Цэдэвийн Дашдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш