Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 21. Сумъяа гараг. Дэлгэрүүлэгч одтой, Найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ойрын өдрүүдэд бүх чухал ажлуудыг дуусга. Юуны түрүүнд ажил ба гэрт тэнцвэртэй байдал сэргэж ирнэ. Одод байгаа байдлыг бодитоор үнэлж, өөрийн бололцоог зөвөөр тодорхойлохыг зөвлөж байна. Өөрийн бодол санаанд бат зогсох, нээлттэй зан нь өөрийн хувийн эрх ашгаа бодоход саад болж байна. Бүх төлөвлөгөө биелэхгүй. Оюутнуудад шүүлгээ амжилттай өгөх боломж байна. Албаны чухал баримт бичгүүд дээр удаан ажиллах нь.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр цочимхой санаа зовсон байдлаа анхаар. Бүх баримтаа урьдчилан бэлдэж, ажил олгогч юмуу даргатайгаа зөвлөлдвөл нааштай хариу авна. Шаардлагагүй зүйлст цаг зарцуулах хэрэггүй. Хэн нэгэнтэй санамсаргүй танилцаж, тачаангуй романтик ертөнцөд умбах бололтой. Ажлаа өөрчлөх гэж байгаа бол өнөөдөр ярилцлаганд орох, өөрийгөө танилцуулахад тийм ч таатай бус байна.
Хамтатгах (5/21-6/21)
Санхүүгийн байдал зарим талаар дээшилнэ. Эсвэл ажил хэргээ амжилттай дуусгана. Гэвч хэр хэмжээгээ мэдэж байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлдээ ихээхэн анхаарал хандуул Захирч, ноёрхох гэсэн хэт тэмүүлэл тань таныг ганцаардуулна. Удахгүй та төлөвлөснөө эргэн харж үил ажиллагааныхаа арга барилыг өөрчлөх бололтой.
Мэлхий (6/22-7/22)
Өөрийгөө хязгаарлаж хянах өдөр. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа тэгшитгэж хэнд ямар байдлаар харьцахаа сайн мэдэр. Өнөөдөр таны толгой газар хөдлөж байгаа мэт өвдөх боловч энэ нь танд хоргүй мэт санагдана. Учир нь энэ ордны хүмүүсийн тэвчээртэй, аливаад амархан шантардаггүй байдалтай холбоотой. Жижиг асуудлууд танд саад болж таны төлөвлөгөөнд саад учруулна. Үүнийг том асуудал үүсэхээс нь өмнө санаа тавь. Гэр бүлийн хосын харилцаа төгс сайхан. Харин ганц бие хүмүүс романтик болзоотой.
Арслан (7/23-8/22)
Хэрвээ өнөөдөр томилолтоор явахыг санал болговол татгалз, осолд орно эсвэл санхүүгийн томоохон алдагдалд хүрнэ. Даван туулшгүй саад тотгортой тулгарсны улмаас таны ажил хэрэг зогсонги байдалд орно. Өнөөдөр таны ажил хэрэг, эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх ямар нэг явдал болно. Ялангуяа бизнесменүүд ямар нэгэн арилжаа хийхийн өмнө бүх зүйлийг нягтлан шалгах ёстой.
Охин (8/23-9/22)
Олдсон мөнгө чинь маш түргэн үрэгдэж болох юм. Хэрэв та мөнгөө хэмнэхийг эсвэл хураагдсан өрөө төлөхийг хичээж байгаа бол томоохон их дэлгүүрүүдээс холхон бай. Хэрэв тантай хүмүүс үл тоомсорлонгуй харьцаж байгаа мэт санагдах юм бол матрынхан бага зэрэг хэтрүүлэх талтай. Гэхдээ та өөрөө бусад хүмүүсийг үл тоомсорлон басамжлахдаа тэдгээр хүмүүс үүнд чинь бас эмзэгээр ханддаг, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх үе байдаг.
Жинлүүр (9/23-10/22)
Үнэнч байх өдөр. Сүүлийн үед хайхарч чадахгүй байсан жижиг зүйлсдээ анхаарлаа хандуул. Хамт ажилладаг хүмүүстэйгээ оройн хоол идсэнээр албан тушаал ахихад туслах мэдээлэл олж авч чадна. Найз нөхөд эсвэл хамаатнуудын тань гэгээлэг санаа бизнесийн шинэ санаа төрүүлэх болно хэрэв хэрэгжүүлэхэд ямар нэгэн алдах юмгүй гэж үзвэл туршаад үз. Хэдийгээр сахилга бат, дэг журамтай байх ёстой боловч өөртэйгөө ажиллах таатай цаг үе ирээд байгааг сана. Дэлгүүрийн лангуу түрээслэх боломж олдох болно. Энэ нь өөрийн бүтээсэн зүйлсийг зарах эсвэл кафе ажиллуулж эхлүүлэхэд гайхалтай боломж олгоно.
Хилэнц (10/23-11/21)
Таны хувьд оюунлаг мэдрэмжтэй өдөр. Ахуй байдлаа сайжруулах хүмүүсийн анхаарлыг татна. Гол төлөв та бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээр тавьдаг. Эрүүл мэндийн хувьд элдэв согтууруулах ба мансууруулах зүйлд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Хэтрүүлж хэрэглэх юм бол нэр төр чинь маш ихээр унаж таагүй байдалд орж болох юм. Ганц бие бөгөөд хэтрүүлж уух дуртай хүмүүсийн хувьд бусад ганц бие хүмүүстэй санаа амарлингуй сээтгэнэн зугаацах болно.
Нум (11/22-12/21)
Гэртээ хамтрагчтайгаа шинэ зүйл худалдан авах болоод эдийн засгийн асуудлын талаар ярилцахаас зайлсхий. Өөрийнхөө дураар шийдвэр гаргасны хэрэггүй. Од эрхэс таны хайрын тал дээр таагүй нөлөө үзүүлнэ. Хардах болоод өмчирхөг байдал нь хоорондын харьцаанд муугаар нөлөөлнө. Хэн нэгэнд хэт итгэх итгэлээсээ болж таны сэтгэл тавгүйтэж уйтгар гунигт автах болно.
Матар (12/22-1/19)
Болгоомжлох өдөр. Ажлаа эртхэн эхлэ. Учир нь өдөр өнгөрөх тусам замбараагүй байдал ихэснэ. Утгагүй яриа, зааварчилгаа үдийн цайны дараах ажлыг самууруулна. Нэр нөлөө бүхий хүн танд урам зориг оруулан сайшаана. Та сонгосон чиглэлдээ суралцах боломж байгаа талаар судалбал энэ өдөр үр дүнтэй. Хоол хүнсэндээ анхаарч, хоолны дэглэм барь. Шинэлэг хоол хэрэглэх нь таны бүхий л бие эрхтнийг сэргээх тул жүүс жимсгэнийг дасгал хийхээсээ өмнө хэрэглээрэй. Хамтран ажиллагч тань сонирхолтой мэдээ дуулгана.
Хумх (1/20-2/18)
Анхаарлыг тань сарниулж эрч хүчийг тань алдагдуулах тайван бус хандлагуудынхаа талаар урьдчилан бод. Мөн та юу хэлж буйгаа анхаар. Хөлөөсөө толгой хүртлээ өвдсөн юм шиг сонин мэдрэмж төрөх болно. Бизнесийн үйл ажиллагаа төсөөлж байснаас тань сайн явж байгаад бүү гайх. Хэлэхгүй үлдээсэн нь дээр байдаг жижиг зүйлсийг ярьж эхлэхээсээ өмнө өөрийгөө зогсоо. Гадаад орны хэлийг сурах хүсэл тань танд өөр орчин бас өөр өөр хүмүүсийг ойлгохын тулд хилийн чанадад амьдрах хүслээ биелүүлэхэд туслах болно.
Загас (2/19-3/20)
Бизнесменүүд ажил хэргээ явуулахын тулд багагүй хөрөнгө мөнгө зарцуулна. Гэвч энэ зардлууд зохих үр дүнгээ өгнө. Хэрэгжүүлэх гэж буй дотоод санаагаа нуух нь маш хэцүү бүү март. Аливаа зүйлд шударга байх нь ирээдүйд таньд ирэх аз жаргалын эхлэл гэдгийг санах хэрэгтэй. Эрүүл мэндээ ямарч нөхцөлд орхиж болохгүй гэдгийг ямагт санаж дотрын эмчид үзүүлж зөвлөгөө авах нь таньд хэрэгтэй.