Улаанбаатар хотын хэмжээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниуд, захиалагчид, иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан дамжуулах шугам, тоноглолыг механикаар гэмтээх явдал зогсохгүй байна. Шугам сүлжээний аюулгүй, найдвартай ажиллагааг алдагдуулах, хэрэглэгчдийн хэрэглээг тасалдуулан хохироож буй энэ төрлийн зөрчлийг бууруулах зорилгоор өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг гэмтээсэн хуулийн этгээдэд тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192мянган төгрөг)-г 2-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль, шийтгэврийг ногдуулан захиргааны арга хэмжээ авч, гэмтлийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон.
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд нь цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам, трансформатор, дэд өртөөний ойр орчимд газар шорооны болон машин механизм ашиглан ажил гүйцэтгэх гэж байгаа бол дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
Үүнд:
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд нь цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам, трансформатор, дэд өртөөний ойр орчимд газар шорооны болон машин механизм ашиглан ажил гүйцэтгэх гэж байгаа бол дараах зүйлд анхаарлаа хандуулаарай.
Үүнд:
- Цахилгаан дамжуулах шугамын трасс дээр болон ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд ажил гүйцэтгэгч нь УБЦТС ТӨХК-ийн харьяа Түгээх төвүүдээс тодруулга хийлгэн, бичгээр зөвшөөрөл авч, зөвшөөрлийн дагуу эрчим хүчний байгууллагын ажилтны хяналтын дор ажлыг гүйцэтгэнэ
- Ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хяналтын малталт хийж үзнэ
- Газар шорооны ажлын үед тодруулга дээр тусгагдаагүй кабель шугам илэрвэл газар шорооны ажлыг нэн даруй зогсоож, УБЦТС ТӨХК-д мэдэгдэнэ
- Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авна
- Ухсан нүх, шуудуунд хашлага хийж хамгаалах, хашлага дээр урьдчилан сэргийлэх санамж бичиг, анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрэл ойх цацруулагч наалт болон гэрлэн дохио тавина
- Кабель шугамын хамгаалалтын бүсэд газар ухах механизм ашиглахыг хориглоно
- Кабель шугамаас хоёр тийш тус бүр 5 метрээс дотогш зайд цохилтын ба доргилтот ажиллагаатай машин механизм хэрэглэхийг хориглоно
- Кабель шугамыг өвлийн цагт ухахад хөрсийг нь гэсгээхдээ кабелийг гаднаас нь халаахгүй байх зэрэг шаардлагыг дагаж мөрдөнө гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.