УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. 2012 онд УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байгаагаас шалтгаалан нэлээн сунжирч хэлэлцэгдэж байгаа. Үндсэн хуульдаа бол нам биш хүн сонгоно гээд тов тодорхой заачихсан улс. Гэвч УИХ дахь цөөнхийн бүлэг нам сонгох хувилбарыг хуульд оруулахаар зүтгэж байгаа. Өчигдөр болсон хурлаар АН-аас ирүүлсэн саналыг бүлгийн ахлагч гишүүддээ танилцуулан байр суурийг нь сонсч санал хураасан байна. Гишүүдийн дийлэнх олонхи нэг тойрог нэг мандат гэсэн хувилбар дээр санал нэгдсэн хэвээр байна. Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт нэг намын гишүүд өрсөлдсөн. Үүнийг намын төлөвшилд сөргөөр нөлөөлж байна, засах ёстой гэж үзэж байгаа аж. Мөн нийслэлд нийт тойргийн 3/1-ээс доошгүй нь байх ёстой гэсэн АН-ын саналыг хэлэлцээд хүн амын тооноос гадна газар нутгийн хэмжээг харгалзан үзэх ёстой. Иймд тус бүлгийн саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Ер нь нийслэл болоод орон нутгийн төлөөллийг жигд хангах нь зүйтэй гэдэг дээр манай бүлгийн гишүүд санал нэгдлээ. Иймд үргэлжлүүлэн ярилцах хэрэгтэй гэж шийдсэн байна.
Мөн Таван толгойн ордоос иргэдэд эзэмшүүлэх хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Иргэдэд эзэмшүүлэх хувьцааг ямар хэлбэрээр яаж өгөх нь тодорхой бус байгаа учраас дахин тооцоо судалгаа хийж нягталж үзэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Мөн Таван толгойн ордоос иргэдэд эзэмшүүлэх хувьцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Иргэдэд эзэмшүүлэх хувьцааг ямар хэлбэрээр яаж өгөх нь тодорхой бус байгаа учраас дахин тооцоо судалгаа хийж нягталж үзэх хэрэгтэй гэж үзсэн байна.