УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачилсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг төрийн өмчийг хувьчлах жагсаалтаас хасах тухай уг тогтоолын төслийг санаачлахдаа томоохон үйлдвэр дагаж байгуулагдсан хотуудын оршин суугчдыг хямд, найдвартай дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг төрөөс тусгайлан анхаарч, дэмжлэг үзүүлэхийг үндэслэл болгосон байна. Учир нь сүүлийн жилүүдэд хувьчлагдсан станцууд болох Багануурын станц, Дархан-Уул аймгийн Шарын голын станц, Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станц, Увс аймгийн Улаангомын дулааны станцуудад доголдол гарч улмаар улсаас их хэмжээний хөрөнгө зарцуулж хэвийн үйл ажиллагаанд нь оруулж байсныг гишүүд харгалзан үзжээ.
Мөн Засгийн газраас санаачилсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүлэг хэлэлцжээ. Уг асуудалтай холбогдуулж ТӨХ-ны дарга Д.Сугар, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван зэрэг холбогдох ажлын хэсгийн гишүүд байлцаж гишүүдийн асуултад хариулсан байна. Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 5.2-т “Дулааны 3-р цахилгаан станцыг шинэчлэх, өргөтгөх ажлын “үндэсний хөрөнгө оруулагчийг” гэснийг “үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагчийг” гэж өөрчлөхөөр тусгажээ. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн бөгөөд ингэхдээ Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, нүүрс тээвэрлэлтээс улбаалсан хотын авто замын бөглөрөл зэргийг маш сайн тооцох хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа. Иймээс одоогийн байгаа 80 МВт-ийн хүчин чадлыг 400Мвт болгох, ”Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын дагуу шинээр цахилгааны эх үүсвэр барих буюу V цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж бүлгийн гишүүдийн санал нэгджээ.
УИХ-ын сонгуулийн хуулийн тухайд өнгөрсөн долоо хоногт бүлгийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт албан ёсоор тавьсан. МАН-ын бүлэг энэ саналыг ээлжит хуралдаанаараа хэлэлцэж байгаа тул тэдний шийдвэрийг гарсны дараа бүлэг уг асуудлыг хэлэлцэхээр болжээ.