logo
Хотын ерөнхий менежерт олон нийт ам сайтай байна

Хотын ерөнхий менежерт олон нийт ам сайтай байна

2016/07/29

Тогмидын Гантөмөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод хэдхэн хонож байгаа билээ. Тэгвэл олон нийт болон төрийн албан хаагчдын зүгээс Т.Гантөмөрт ам сайтай байна. Учир нь тэрбээр улсад 34 жил, төрийн албанд 21 жил  ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчний  нэг. Мөн гадны олон улсад төрийн  болон орон нутгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн мэргэшсэн удирдагчаас гадна нутгийн өөрөө удирдах ёсны чиглэлээр олон жилийн турш судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн хүн юм.

Ингээд УБ хотын шинэхэн Ерөнхий менежер Т.Гантөмөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.

Төрсөн он: 1959 он

Төрсөн газар: Улаанбаатар хот

Ам бүл 4

БОЛОВСРОЛ:

  • 1977-1982 онд АУДС-д хүний их эмч
  • 1992-1994 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач
  • 1996-2005 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн  институти  удирдлагын академийг /менежер, магистр, доктор/ эрдмийн зэрэгтэй төгссөн
  • 2011-2013 онд МУИС-ийн Хуулзүйн сургуулийг эрхзүйч ,
  • Анагаах ухааны магистр, Удирдахуйн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1995 онд Хөдөө орон нутаг, УКТЭ, АУДС-д хүний их эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч, эмнэлгийн албаны дарга,  эрдэм шинжилгээний ажилтан
  • 1995-2000 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга
  • 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг дарга
  • 2004-2008 онд Удирдлагын академид  докторантур, багш
  • 2008-2012 онд ЗГХЭГ-т Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт тавих зөвлөлийн гишүүн, ЗГ-ын төлөөлөгч, Ерөнхий сайдын зөвлөх
  • 1992-2016 онд НИТХ-д зургаан удаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, дэд  дарга
  • 2008-2016 онд  Нийслэлийн МАН-ын хороонд даргын зөвлөх

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН БАЙДАЛ:

  • АНУ, Швейцарь, БНСУ, ОХУ, Норвеги, Дани, Швед, Япон, Итали ,Сингапур, Малайз улсуудад төрийн удирдлага, орон нутгийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн.

ГАВЪЯА ШАГНАЛ

  • -2000-2004 онд  Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчин, Эдийн засаг, Батлан хамгаалах, Хуульзүйн салбарын тэргүүний ажилтан цолоор
  • -2001 онд Алтан гадас одон
  • -2002 онд Төрийн захиргааны шилдэг менежер
  • 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2011 онд Хангарьд одон
  • 2011 онд Тусгаар тогтнолын одонгоор тус тус  шагнуулж байжээ. 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш